x

2026 оны Олимпын багийн хувцасны загварууд

2026 оны өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол Милан хотын Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд маргааш болно. Нээлтийн ёслолд өмсөх баг тамирчдын хувцаснууд загвар, өнгө төрх, утга бэлгэдлээрээ загварын ертөнцийнхний анхаарлыг хэдийнээ татаад байгаа билээ.

Нээлт, хаалтын ёслолын хувцас нь тамирчдыг хүйтнээс хамгаалаад зогсохгүй үндэснийх нь онцлог, хэв шинж, загварын "зөөлөн хүч"-ийг дэлхийн тавцанд илэрхийлэн харуулна. Милан хот бол дэлхийн загварын нийслэлүүдийн нэг бөгөөд энд "Giorgio Armani", "Dolce & Gabbana", "Versace", "Prada" зэрэг Италийн нэр хүндтэй загварын орднууд оршдог.

Өвлийн Олимпын хамгийн хүсэн хүлээдэг гоёл бол хүзүүндээ зүүх алт, мөнгө, хүрэл медаль хэдий ч энэ жилийн баг тамирчдын өмсөх хувцаст байлдан дагуулах олон деталь бий. Ингээд хамгийн загварлаг хувцаснуудыг танилцуулж байна.

Хамгийн их хүлээлттэй: “Гоёл Кашмер”-ын урласан Монголын багийн хувцас

Энэ жилийн хамгийн их хүлээлт үүсгэсэн хувцас бол Монголын багийнх байв. 2024 оны Парисын Олимпын наадмын ёслолын хувцас олны олны анхаарлыг татаж, загвар сонирхогчдын дунд өндөр үнэлгээ авч байсан юм. Энэхүү загварыг Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагч эгч дүү дизайнерууд урлаж байв.

2026 оны баг тамирчдын хувцаст мөн Монголын уламжлалт дээл болон бусад уламжлалт хувцасны хэв маягуудыг шингээж өгчээ. Ингэхдээ “Гоёл Кашмер” компанийн загвар зохион бүтээгчид XIII-XV зууны Монголын эзэнт гүрний үеийн хувцаснаас санаа авч, бүхий л хэсэгт нь бэлгэдлийн утга агуулж урлажээ. Тухайлбал, Монголын нүүдэлчин ард түмэн "Төв Азийн өндөрлөг газрын мөнхийн өвөл"-ийг даван туулахад түшиг болж ирсэн ноолуурыг оруулсан байна. 

Монгол Улсыг Мөнх хөх тэнгэрийн орон гэдэг тул тамирчид нь гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээсэн цэнхэр өнгийн ноолууран дээл, хөх уужаар эх орноо төлөөлөх нь зүй ёсны хэрэг юм. Энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалжээ. Мөн монгол гэрийн соёлыг харуулсан хээтэй сүлжмэл цамцнуудыг урлажээ.

Хамгийн тохиромжтой: Ralph Lauren ба Nike ACG-ын урласан АНУ-ын багийн хувцас

Энэ жил Ralph Lauren брэнд Олимпын наадамд оролцох АНУ-ын тамирчдын хувцсыг 10 дахь удаагаа урлаж байна. Тус брэнд нь Америкийн уламжлалт хэв маягт дэгжин, сонгодог загварыг шингээжээ. Америкийн энэ классик загварууд нь шүүмжлэгчдэд хамгийн их таалагдсан байна.

Нээлтийн ёслолд тамирчид АНУ-ын далбаа бүхий сүлжмэл хоолойтой цамцан дээр модон товчтой цагаан ноосон пальто өмсөж алхана. Харин хаалтын ёслолын хувцсыг хуучны цанын уралдааны хэв маягийг шингээж, өнгө алагласан өдөн хүрмийг цагаан чөлөөт загварын өмдтэй хослуулжээ. Хамгийн гайхалтай инновац нь товчлуур дарахад уг хүрэм нь Nike-ийн хэдэн арван жил ашиглаж байгаа Air технологиор дүүрч, дулаан болж өгдөг байна.

Хамгийн шуугиан тарьсан: Lululemon-ы урласан Канадын багийн хувцас

Канадын багийн хувцсыг гурав дахь удаагаа урлан бүтээж буй Lululemon брэнд нь уламжлалт дан улаан өнгийн өдөн хүрэмнээс эрс өөр загвар луу шилжиж, илүү бараан, зохиомжийн шинжтэй загварыг сонгосноороо нийгмийн сүлжээнд ихээхэн шуугиан тарьжээ.

Тус брэнд уламжлалт хэв маягаас татгалзан туршилт маягийн дизайн сонгон гүн улаан, мөсөн цэнхэр, мөсөн ногоон өнгө, усан хээг хослуулжээ. Зарим хүмүүс энэхүү коллекцыг шинэлэг, зохицтой, бүх хүний хэрэгцээнд нийцсэн загвар гэж магтсан бол заримынх нь сэтгэлд нийцсэнгүй. Reddit дээр нэгэн хэрэглэгч уран гулгагч Пол Пуарьегийн агч модны том навчны хээтэй хүрэмтэй зургийн доор “Дэлхий дээрх хамгийн ууртай тогооны бариул өмсчихсөн юм шиг харагдаж байна” гэж бичжээ.

Хамгийн анхаарал татам: Ben Sherman ба Adidas-ын урласан Их Британийн багийн хувцас

Нэхмэлчин тамирчин гэдгээрээ алдартай, Олимпын таван удаагийн медальт Том Дэйли Их Британийн шигшээ багийн хувцсыг үйлдвэрлэгч Ben Sherman компанитай хамтран нээлт, хаалтын ёслолын туг баригчдын малгай, ороолтыг урлажээ. 

2026 оны Милан-Кортинагийн наадамд Ben Sherman тамирчдын ёслолын хувцас үйлдвэрлэгчээр дөрөв дэх удаагаа дараалан оролцож байгаа бөгөөд тус брэнд нь уламжлалдаа түшиглэн Нэгдсэн Вант Улсын төрийн далбааны хээтэй, босоо зах, тартан хээ бүхий дотортой ноосон цамц урласан байна. Цэнгэлдэх хүрэлээнгийн аль ч хэсгээс уншигдахаар "Их Британи" гэсэн бичигтэй ороолт нь онцгой анхаарал татжээ.

Харин тамирчид Adidas-ийн өмсгөл хувцастай олимпын тэмцээн уралдаанд өрсөлдөж, медаль гардуулах тавцан дээр гарна. Энэ жил тус компанийн хувцсыг 12 улсын баг тамирчид өмсөнө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн түүхэн ой тохиож байна 17 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа Уржигдар 20 цаг 14 мин “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газарт үүрэг болгов Уржигдар 18 цаг 23 мин 12 дахь долоо хоног: Ойрх Дорнодын дайны улмаас хийн үнэ өслөө Уржигдар 17 цаг 33 мин BTS-ийн тоглолтыг өнөөдөр орой Netflix-ээр шууд дамжуулна Уржигдар 17 цаг 18 мин Японд ариун цэврийг цаасыг хэт ихээр худалдаж авахгүй байхыг уриалав Уржигдар 17 цаг 08 мин К.Макгрегор дэвжээндээ эргэн ирнэ Уржигдар 17 цаг 01 мин Жүжигчин Чак Норрис таалал төгсжээ Уржигдар 16 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа Уржигдар 16 цаг 40 мин Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Уржигдар 15 цаг 31 мин УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцов Уржигдар 12 цаг 10 мин Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хууль тогтоогчид буруутай Уржигдар 10 цаг 21 мин Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Уржигдар 09 цаг 34 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026-03-20 Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 2026-03-20 "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 2026-03-20 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 2026-03-20 Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 2026-03-20 Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 2026-03-20
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Фронтын генерал ба индрийн маршал Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ
Top