x

Гадаад харилцааны дэд сайд Казахстан, Австралийн Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин энэ сарын 2-нд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Сейтакынов, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг нарыг тус тус хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Дэд сайд Г.Амартүвшин Төв Ази дахь манай чухал түнш Бүгд Найрамдах Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын төрийн тэргүүн нарын хүчин чармайлт, дэмжлэгтэйгээр сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин тэлж буйг тэмдэглээд, Монгол, Казахстаны стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд энэ онд хэрэгжүүлэх айлчлалын талаар санал солилцов.

Элчин сайд А.Сейтакынов манай хоёр улс эрт дээр үеэс түүх соёл, өв уламжлалын гүн гүнзгий хэлхээ холбоотой гэдгийг онцлоод, Монгол, Казахстаны стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, дээд, өндөр түвшинд ярьж тохирсон ажлуудын хэрэгжилтийг хангах, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын хувиар хүчин чармайлт гаргаж, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Номхон далайн бүс нутаг дахь манай чухал түнш Австрали Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин гүнзгийрч, эдүгээ “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрч, шат ахихад бэлэн болоод буйд сэтгэл хангалуун байгаагаа дэд сайд Г.Амартүвшин илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалын мөрөөр ажиллаж, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг үргэлжлүүлэн бэхжүүлэх нь чухал болохыг онцлов.

Элчин сайд Л.Зенг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, боловсрол, соёл зэрэг салбарт гүнзгийрүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top