x

УИХ-ын гишүүд Хорват улсад ажлын айлчлал хийлээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсын парламентын гишүүн, Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромарын урилгаар энэ сарын 26-29-нд тус улсад ажлын айлчлал хийлээ.

УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан уулзалтын эхэнд элгэмсэг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлж, хоёр улсын найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилд тогтвортой хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурийг тавьсанд сэтгэл хангалуун байна гэв. Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентын бүлэг хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах, харилцан туршлага судлах чиглэлээр идэвхтэй ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромар хоёр улс газар зүйн хувьд алслагдмал хэдий ч энэ нь саад тотгор бус харилцаагаа бэхжүүлэх боломж хэмээн хардаг гээд Монгол Улсыг Азийн чухал түнш улс гэж үзэн цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Дараа нь УИХ дахь Монгол-Хорватын бүлгийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Хорват Улсын парламентын дэд дарга Зелжко Райнерд бараалхав. Бүлгийн дарга Ж.Алдаржавхлан энэ үеэр 2025 онд тус улсын парламент дахь Хорват-Монголын парламентын бүлгийн дарга ноён П.Штромар тэргүүтэй төлөөлөгчид болон Хорватын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар Монгол Улсад айлчлал хийснийг дурдав. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны яамд хооронд зөвлөлдөх уулзалт хийж, харилцаанд чухал үйл явдлууд өрнөснийг тэмдэглээд улс төрийн итгэлцэл, харилцааг бодитоор бэхжүүлж чадсан гэдгийг онцолсон юм.

Бүгд Найрамдах Хорват Улсын парламентын дэд дарга Зелжко Райнер хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл бэхжиж байгаад баяртай байна гээд, цаашид бүх шатны харилцан айлчлал, хамтын ажиллагааг бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич, Эдийн засгийн танхимын дэд Ерөнхийлөгч Игорь Показ, тус улсын Задар хотын засаг даргатай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хоёр улс 1993 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд УИХ-ын гишүүд Хорватын парламентад хийсэн бүлгийн анхны айлчлал болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 13 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top