x

Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье

Улсын их хурлын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд намрын ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон хаврын чуулганаар хэлэлцэх багц хуулиудын хүрээнд иргэд, олон нийттэй нээлттэй санал солилцож байна.

Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын төлөөлөл төрийн үйлчилгээний хүртээмж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд, бүтээн байгуулалтын төслүүдийн явц болон иргэдийн амьдралд тулгарч буй асуудлуудыг бодитоор тодорхойлж, шийдлийг шуурхай хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Эдийн засгийн 85 хувь нь уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилдаг Архангай аймгийн иргэдтэй УИХ-ын дарга тэргүүтэй гишүүд, сайд нар өчигдөр уулзаж, “Чөлөөлье” санаачилга болон хөдөөгийн хөгжлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагаанаас танилцуулсан байна. Өнгөрсөн оны байдлаар тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 24 төсөл хэрэгжүүлжээ. УИХ-ын дарга Н.Учрал энэ оны төсвийг батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонд үндэслэж, татвар төлөгчдийн ачаа дарамтыг бууруулж, төрийн бүтэц, оролцоог хумиснаар эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэх, цаашлаад татварын реформыг хэрэгжүүлэх орон зай гаргасныг онцлов. Бүх шатны төсвийн захиран зарцуулагчид нэгдмэл байр суурьнаас сахилга бат, хариуцлагатай ажиллах ёстойг хэллээ.

Тэрбээр “Чөлөөлье” санаачилга нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрд төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх шинэчлэл гэдгийг хэлээд энэ хүрээнд иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай УИХ-ын тогтоол баталснаа дурдав. Энэ тогтоолоор Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгч, тус бүрийнхээ чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх 16 багц ажил хийхээр тусгажээ. 2026 оны байдлаар 406 барааны үнэ өссөн нь инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэнтэй холбоотой. Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах ёстойг УИХ-ын дарга тодотгоод, өрхийн орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг тоон үзүүлэлтүүдийн хамт танилцуулсан байна. Мөн ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах замаар хүртээмжийг нь илүү нэмэгдүүлж, зорилтот бүлэгт чиглүүлэхийн тулд хийх ажлуудаа дурджээ.

Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах, гадаадын банкнуудын салбаруудыг холбогдох хуулийн дагуу дотоодын зах зээлд нэвтрүүлэх, Төв банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэх ажлуудаа ярилаа. Орон нутаг эдийн засгийн хувьд бие дааж хөгжихийн тулд орлогын эх үүсвэрийг төрөлжүүлж, нэмэгдүүлэх нь чухал гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Цаашид төр өөрөө худалдан авагч болсон тогтолцоог халснаар аль нэгэн төрийн өмчит компанид давуу эрх олгодог байдлыг зогсоож, төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй, харин чиглүүлдэг байх эрх зүйн зохицуулалтыг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэхээ дуулгалаа. Тэрбээр шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болсныг сануулаад, өөрийн ахалж боловсруулсан Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг үргэжлүүлэн хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагаа хэлсэн байна. Түүчнлэн хүчин төгөлдөр мөрдөж буй 378 хуульд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийхэд иргэний эдийн засгийн эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгаа бол хүндрэл үүсгэдэг 228 хууль байгааг тогтоожээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Н.Учрал ярихдаа “Хүний эрх, хүүхдийн эрхийн бүх хэлбэрийн зөрчлийг арилгаж, 2026 оныг үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх жил болгосон. Бүх аймгат хүүхэд хамгаалах түр байр ажиллуулж, орчин, үйлчилгээг жишиг, стандарттай болгоход манлайлах болно. Газар зүйн байршлын онцлог, нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь эрчим хүчний хараат байдлаас ангижрах шийдэл юм. Энэ хүрээнд 3х100 хөтөлбөрийг санаачилж, айл өрх, сум орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, төвийн шугамд холбох процессыг хялбаршуулах, ногоон хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг бодлогоор дэмжинэ. Түүнчлэн цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, цэнэглэх байгууламж бүхий иж бүрэн цогцолборыг 100 байршилд байгуулахаар төлөвлөсөн. Мөн малчдын эрх зүйн байдлыг дээшлүүлж, орлогыг нь төрөлжүүлэх зорилгоор “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд мах, махан бүтээгдэхүүнээс гадна арьс шир, ноос ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг татваргүй экспортлох эрх зүйг бололцоог Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрээр баталгаажуулсан. Төрийн бодлогын цөмд малчин зон олны эрх ашиг байх ёстойг тэмдэглээд, малчдад чиглэсэн хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хянаж, хянан шалгах сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Тэгвэл иргэдээс хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, багийн сургуулиудын шинэчлэлд анхаарч, орон нутаг дахь газар олголттой холбоотой асуудлуудыг цэгцлэх талаар хөндсөн байна. Түүнчлэн салбар хоорондын уялдаа бага, хууль тогтоомж хоорондын нийцэл алдагдсаны улмаас ойлгомжгүй, тодорхой бус нөхцөлүүд үүсдэг болохыг сануулсан юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг цогцлоох, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах санал ч гарсан байна. Иргэдийн асуултад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар болон орон нутгийн удирдлагууд хариулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top