x

Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ.

Төрийн ордонд болсон уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэбат, Д.Энхтуяа холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, салбарын мэргэжилтэн судлаачдаас гадна иргэд оролцов.

Төсөл санаачлагч гишүүн Д.Энхтуяа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, энэхүү хуулийн төсөл нь асрах үйлчилгээний төрөл, хэлбэр, ангилалыг тодорхойлох, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авч буй иргэний эрх, үүргийг баталгаажуулахаас гадна хүний нөөц, асаргааны мэргэжилтний стандарт бий болгох, санхүүжилт, үйлчилгээ худалдан авах, төрөөс дэмжих ил тод механизмыг бий болгох зорилготой гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр энэхүү хууль нь Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжтой нийцэж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, улмаар Нийгмийн халамжийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэв. Түүнчлэн асрах үйлчилгээг нийгмийн халамжийн хавсарга, туслах хэлбэрээс ангид, бие даасан, мэргэжлийн, хүний эрхэд суурилсан үйлчилгээ болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа онцолж байлаа.

Дараа нь хуулийн төслийн үзэл баримтлал, суурь судалгааны талаар хуульч Д.Оросоо танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад хүн амын насжилт эрчимтэй уртсаж, ахмад настны эзлэх хэсэг 10 хувь давж, 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байгааг дурдав. Мөн ахмад настнуудын дунд ганцаардал, ядуурлын хувь хэмжээ өндөр байгаагийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийн боломж хязгаарлагдмал, нийгмийн оролцооны дутагдал, асрах үйлчилгээний хүртээмжгүй байдал нь эрсдэлд өртүүлж байна гэлээ.

Хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал нь хүний эрхэд суурилсан хандлага, хувилбарт асрах үйлчилгээний тогтолцоо, эрсдэлд суурилсан зохицуулалт, мэргэжлийн хүний нөөц, стандарт, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгоход тулгуурлаж байгаа аж.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан олон улсын туршлага, эрх зүйн тогтолцоо, бодлогын дэмжлэгийн талаар санал солилцож, зөвлөлдлөө. Мөн манай улсын хувьд асрах үйлчилгээний тухай бие даасан хууль боловсруулах, батлуулах нь эхний чухал алхам гэдгийг оролцогчид санал нэгтэй тэмдэглээд үүний дараа хуулийн хэрэгжилтийг бодитоор хангах, шаардлагатай тохиолдолд сайжруулах, мөн асрах үйлчилгээг хүний эрхийн асуудал, нийгмийн зайлшгүй хэрэгцээ хэмээн олон нийтэд ойлгуулах, нийгмийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх цогц ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай гэж байлаа.

Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, хуулийн төслийг сайжруулж дараагийн шатны бодлогын хэлэлцүүлэгт тусгана гэдгээ төсөл санаачлагч гишүүн илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 12 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top