x

Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ

Мах идэх нь урт наслахад эерэгээр нөлөөлдөг эсэх талаарх маргаанд Хятадын Шанхай хотын Шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд цэг тавьсан судалгааны үр дүнгээ "The American Journal of Clinical Nutrition" сэтгүүлд нийтлүүлжээ.

Судалгааг 1998 оноос хойш 5000 гаруй өндөр настныг хамруулан явуулсан байна. Оролцогчдыг хоолны дэглэмээр нь махан хоолтон (нийт оролцогчдын 80%), цагаан хоолтон гэж ангилжээ. Цагаан хоолтнуудын дунд мах иддэггүй ч загас, өндөг, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс мөн багтсан бөгөөд хяналтын гол бүлэг нь холимог хоолтой хүмүүс байв. Эрдэмтэд дундаж наслалт нь 93.9 жил байсан 1459 өндөр настан болон 100 нас хүрэлгүй насан эцэслэсэн 3744 хүний үзүүлэлтийг харьцуулан дүгнэлт хийсэн байна.

Судалгааны үр дүнд махан хоолтон хүмүүс 100 наслах магадлал илүү өндөр байжээ. Тодруулбал, амьтны гаралтай хүнс хэрэглэдэггүй, зөвхөн ургамлын гаралтай хоол иддэг хүмүүсийн 24% нь 100 насалсан бол мах иддэг хүмүүсийн 30% нь 100 хүртэл насалсан байна. Харин мах иддэггүй ч загас, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүсийн урт наслах магадлал холимог хоолтнуудтай ойролцоо байв.

Эрдэмтэд үүнийг амьтны гаралтай уураг нь ахимаг насанд булчингийн масс, ясны сийрэгжилтэд эерэг нөлөөтэй гэж тайлбарлажээ. Түүнчлэн хэт туранхай байх нь цагаан хоолны дэглэмтэй хавсрахад 100 наслах боломжийг эрс бууруулдаг болохыг анхааруулсан. Учир нь мах, загаснаас татгалзсанаар үүсэх шим тэжээлийн дутагдалд жин багатай хүмүүс илүү өртдөг байна.

"Хэдийгээр ургамлын гаралтай хоолны дэглэм нь архаг өвчний эрсдэлийг бууруулдаг ч хоол тэжээлийн дутагдал, ясны сийрэгжилтийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд ахимаг насныханд өндөр чанартай, тэнцвэртэй хооллолт чухал" хэмээн судлаачид дүгнэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top