x

УИХ-ын дарга Н.Учрал Хангайн бүсийн иргэдтэй уулзаж, эрх зүйн шинэчлэлийг танилцуулав

Монгол Улсын Их Хурлын дарга Н. Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өнгөрсөн долоо хоногт зүүн бүсийн аймгуудад ажилласан бол энэ удаа Хангайн бүсийн иргэдтэй уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон "Чөлөөлье" санаачилгын хүрээнд эхлүүлсэн эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцлаа.

Энэ үеэр намрын чуулганы хугацаанд УИХ-аас баталсан хуулиудаас онцолж, бүс нутгийн хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалтын төслүүд болон аймаг, сумандаа таатай нөхцөлд ажиллаж, амьдрахад тулгарч буй асуудлуудаар нээлттэй санал солилцсон юм.

Дэд бүтэц, барилга орон сууцжуулалт эрчимтэй нэмэгдэж буй Баянхонгор аймаг эдийн засгийн бие даасан байдлаа нэмэгдүүлэхэд анхаарч, энэ онд нийт урсгал зардлынхаа 59 хувийг орон нутгийн орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хүн амын дунд ажилгүйдлийн түвшин буурч, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалин өссөн байгаагаас харахад бүс нутагт эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгаа аж.

УИХ-ын дарга Н.Учрал Баянхонгор аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд, энэ оны төсвийн тухай хууль нь сахилга бат, хариуцлагыг чангатгаж, хүний хөгжлийг бодлогын цөмдөө тодорхойлсон хэмээн онцлов. Түүнчлэн хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж, мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьсон тул аймаг, орон нутгийн удирдлагууд, төсвийн захиран зарцуулагчид ч нэгдмэл байр сууринаас сахилга бат, хариуцлагатай ажиллах ёстойг тодотголоо. Мөн төсвийн бодлогоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг орон нутаг өөрөө бие даан хэрэгжүүлэх бололцоог олгосон гэлээ.

УИХ-ын даргын дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилга нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг иж бүрнээр нь баталгаатай эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх багц төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл эдгээр эрх, эрх чөлөөг зөрчиж буй дүрэм, журмын давхардал, олон шат дамжлага бүхий хүнд суртал, төрийн хэт оролцооны бүх хэлбэрийг арилгах эрх зүйн шинэчлэл гэж тодотголоо. Энэ хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хамгаалж, иргэдийн чөлөөтэй бизнес эрхлэх эрхийг батагаалжуулан, төрийн өмчит компанид ямар нэгэн давуу эрх олгохыг зогсоосноор төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй болно гэв. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ахуйн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдэл илгээснээр эрхлэх боломжийг бүрдүүлж, хугацааг нь шууд сунгадаг байх, зарим зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын дарга хэлэхдээ, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг, төрийн байгууллагуудаас олгогддог баримт бичгүүдийг цөөлж, цэгцлэнэ гэж онцлов.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ хийхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөг зөрчсөн, хүндрэл учруулдаг 228 хууль байгаа аж. Энэ мэтчилэн хуулийн төслүүдэд хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээгээр шалгаж, зөрчлийг арилгадаг жишиг рүү шилжсэнийг тодотгов. Түүнчлэн хаврын чуулган эхэлмэгц Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон дагалдах процессын хуулиудын төслийг хэлэлцэн баталж, энэ удаагийн парламент хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход нэн түрүүнд анхаарна хэмээлээ.

Үргэлжлүүлэн Ногоон чөлөөлөлтийг дэмжсэн багц ажлуудаас танилцууллаа. Ногоон эдийн засгийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ хүрээнд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилгыг дэвшүүлж, бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг төвийн шугамд нийлүүлэх процессыг хялбаршуулах ажлыг эхлүүлсэн талаар УИХ-ын дарга жишээ татан тайлбарлалаа. Ингэснээр айл, өрхүүд хэрэглээнээсээ илүү гарсан цахилгаанаа төвийн сүлжээ рүү нийлүүлж, түүнээсээ олсон орлогоо сар бүр тооцуулан авах боломж бүрдэх юм. Орон нутгийн дамжуулах, түгээх сүлжээний дийлэнх нь 30-60 жилийн настай төдийгүй, шугамын алдагдал ихтэй, тасалдал давтамжтай байдаг. Дээрх тогтоолын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний жижиг үүсвэрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж, төсөл хэрэгжих байршилд газар олголтыг хялбаршуулан, сүлжээнд нэгтгэхэд тарифын дэмжлэг үзүүлэх санаачилгуудыг дэвшүүллээ.

Түүнчлэн "Нарлаг Монголын малчин" хөтөлбөрийг санаачилснаа дурдаж, малчдын орлогыг төрөлжүүлж, эрх зүйн байдлыг дээшлүүлэхэд анхаарахаас гадна Малчны тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зэрэг малчдад чиглэсэн хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар тодотгосон. Өнгөрсөн долоо хоногт зүүн бүсэд ажиллах үеэр иргэдээс татварын реформ, хариуцлагагүй уул уурхай, эрчим хүчний хараат байдал, замбараагүй газар олголт, хууль тогтоомжийн хэрэгжилт зэргийг нийтлэг байдлаар хөндсөн. УИХ-ын даргын хувьд эдгээр асуудлуудыг зарим шийдлийн хамт энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, салбарын сайдууд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон талаар дурдлаа. Энэ мэтчилэн эрх зүйн боломжоор дэмжих ажилд УИХ-ын гишүүд хаврын чуулган эхэлмэгц манлайлан оролцох бол гүйцэтгэх засаглалаас хэрэгжилтийг хангуулж, шаардлагатай арга хэмжээг авч хамтран ажилласнаар бүсчилсэн уулзалтууд бодит шийдэл, үр дүн дагуулах учиртайг хэллээ.

Баянхонгор аймгийн иргэдийн зүгээс цахилгаан станцыг ашиглалтад оруулах нэн шаардлагатайг хэлж, Ахмад настны тухай болон Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв. Орон нутагт үнийн өсөлтөд иргэд туйлдаж байгааг учирлаж, цалин тэтгэврийн нэмэгдлийг ч хөндлөө.

Түүнчлэн хариуцлагагүй уул уурхайгаас улбаалж орон нутагт авлига, ашиг сонирхлын сүлжээ үүсэж байгааг хөндөөд, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьсан ч соёлын өвийн дурсгалыг хамгаалах асуудал орхигдсон гэдгийг ч дурдаж, аймагтаа хүүхдийн ордонтой болох саналыг уламжлав. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар албаны хүмүүсийн хамт оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top