x

Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан нар өнөөдөр /2026.01.29/ мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах акцийг улс орон даяар зохион байгуулах болно гэж мэдэгдлээ.

Д.Амарбаясгалан:

"Эрх баригчид 2016 оноос хойш гурван парламентад нийтдээ 170 гаруй их наяд төгрөгийн төсвийг захиран зарцуулсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 70 гаруй их наяд төгрөгийг захиран зарцуулахаар баталсан. Гэвч эрх баригчид нэг ч цахилгаан станцыг ашиглалтад оруулаагүй.

Өвлийг ард түмний нуруун дээр үүрүүлж, цахилгааны хязгаарлалт, тасалдал хийж байгаа нь үнэхээр зохисгүй үйлдэл юм. Үүнээс гадна маш их төсөв хөрөнгийг захиран зарцуулж байгаа хэдий ч нийгэм, эдийн засагт бодит өөрчлөлт алга. Төрийг улам бүр данхайлгаж, 30 гаруй сайдтай данхар Засгийн газар бий болгож байгаад Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Дэд сайд нарыг томилсон асуудлаа эргэн харахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Үүнээс гадна цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа хүндрэлүүдийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлж, Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцож, огцруулах асуудлыг санаачлан гишүүдээр гарын үсэг зуруулж байгаа.

Засгийн газар яаралтай шийдвэр гаргаж, тухайн сайд нарыг эргүүлэн татах асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол Ардчилсан намын зүгээс үндэсний хэмжээнд Засгийн газарт хариуцлага тооцох акцыг өрнүүлнэ.

Засгийн газар болон салбарын сайдад 100 хоногийн хугацаатай, мөн нэг сарын хугацаатай үүрэг өгсөн байсан. Гэтэл 2022 оноос хойш гурван Засгийн газар дамжин ажилласан Эрчим хүчний сайдаас 100 хоногийн хугацаанд ямар ч бодит үр дүн хүлээх боломжгүй. Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор энэ асуудлыг шийднэ гэдэг нь ард түмнийг хуурч, тайвшруулж байгаа арга юм.

Өнөөдрөөс тооцвол 100 хоногийн хугацаа нь тавдугаар сар хүртэл буюу орон сууцны дулааныг зогсоодог хугацаатай давхцаж байна. Энэ үед иргэдийн эрчим хүчний хэрэглээ буурсан байдаг. Өөрөөр хэлбэл цаг хожиж, асуудлаас бултах гэсэн арга. Засгийн газрын өнөөгийн байдал, ард түмэнд учруулж буй дарамт нь МАН-аас ард түмнээ чөлөөлөх нөхцөл байдалд хүргэж байна. Иймээс Засгийн газрын гишүүдэд яаралтай хариуцлага тооцохгүй бол ард түмнээс МАН-ыг чөлөөлөх улс төрийн акцыг эхлүүлж, Ардчилсан нам УИХ дахь Ардчилсан намын бүлэгтээ улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэв.

Мөн “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус аяны нээлтийг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Энэ хүрээнд гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг бүх орон даяар цахимаар хийхээр тооцож байгаа. Энэхүү цахим бүртгэлийн аянд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд байгаа 200 гаруй мянган гишүүд идэвхтэй хамрагдсанаар цаашид дотоод сонгуулиа зохион байгуулах саналын эрхтэй гишүүдийн суурь бүртгэл хийгдэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top