x

"Үндсэн цалин бодитой өссөн, цалин нэмэгдээгүй гэдэг худал мэдээлэл"

Засгийн газрын өнөөдрийн /2026.01.28/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-"Өнгөрсөн наймдугаар сард зэс хайлуулах үйлдвэр барих төслийн ажлын хэсэг байгуулсан. Энэ хугацаанд багагүй ажил хийлээ. Тухайлбал, ТЭЗҮ боловсруулсан мөн дэлхийн туршлагатай компаниудад хамтран ажиллах санал хүргүүллээ. Тодруулбал, дэлхийн 20 гаруй орны  55  компанид хамтран ажиллах урилга явуулсан. Улмаар долоон улсын 13 компани уг төсөлд хамтран ажиллах саналаа ирүүлсэн. Үүнээс дөрвөн компанийг урьдчилсан байдлаар шалгаруулаад байна. БНХАУ-ын гурван компани, Швейцар улсын нэг компани нэг дэх сонгон шалгаруулалтад шалгараад байна. Үүнээс энэ оны нэгдүгээр сард зэс хайлуулах үйлдвэр барих компанийг эцсийн байдлаар шалгаруулна. 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна.Үндсэндээ хоёр жилийн дараа 50 жил ярьсан  зэс хайлуулах цогцолбор үйлдвэртэй болно. Зэс хайлуулах үйлдвэр барьснаар Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг бүрэн боловсруулж, жилдээ 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Эрдэнэт үйлдвэр өөрийн барьж байгуулсан технологи, авто зам, хашаа зэргээсээ хувь эзэмшээд явах боломжтой гэдгийг хэлж мөн Ерөнхий сайд эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг хурдан шийдэх чиглэлийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгөөд байна" гэлээ.

ҮНДСЭН ЦАЛИН БОДИТОЙ ӨССӨН, ЦАЛИН ӨСӨӨГҮЙ ГЭДЭГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын салбарт ажиллаж буй ажилчдын цалин хэрхэн өссөн талаар мэдээлэл өгөв.

П.Наранбаяр:

-"Энэ удаагийн боловсролын салбарын цалинг нэмэхдээ зөвхөн багш нарын бус энэ салбарт ажиллаж буй үйлчилгээний бүх ажилчдын цалинг мөн нэмсэн. Ингэхдээ цалингийн нэмэлтийг  Үйлдвэрчний эвлэлтэй хийсэн гэрээний дагуу хийлээ. Нэгдүгээр сард төрийн сангийн үйл ажиллагаанаас болж цалинг бүтнээр олгодог.  2025 оны нэгдүгээр сард ямар ч нэмэгдэлгүй үндсэн цалин 1,484,000 төгрөг байсан. Энэ цалин өнөөдрийн байдлаар мөн ямар ч нэмэгдэлгүй 2,226,000 төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл 50 хувиар буюу ойролцоогоор 742,000 төгрөгөөр нэмэгдсэн. СӨБ-ын багш нарын цалин 1,559,000-2,338,500 төгрөг болсон. Энэ мэт үндсэн цалин бодитой өссөн. Цалин өсөөгүй гэдэг худал мэдээлэл. Бид Гэр бүл,хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж цаашдаа олон төрлийн нэмэгдэл гэхээсээ илүү үндсэн цалинг нэмэх өөрчлөлт рүү орно гэж тооцоолж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top