x

ХЗДХЯ хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлж байна

ХЗДХЯ-наас “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас иргэн бүр Үндсэн хуульд заасан иргэний болон эдийн засгийн, улс төрийн эрхээ баталгаатай эдлэх эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлэх зорилготой юм. Энэхүү санаачилгын хүрээнд хуулиас давсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, авилга, хүнд суртал, дур зорго үүсгэх, хүний эрхэд халдах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа, хуулиар журам батлах эрх олгосон зарим зохицуулалтаас татгалзаж цэгцлэх, холбогдох зохицуулалтыг хуульд тусгах, хуульд нийцээгүй дүрэм, журмыг хүчингүй болгох асуудалд онцгой анхаарч байна.

“Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 206 дугаар тогтоолд захиргааны хэм хэмжээний актыг хуульд нийцүүлэх, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл, боломжийг арилгах, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам шинэчлэн батлах тухай” Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 08/06 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэлгүй буцаан, зарим зөрчлийг арилгахыг чиглэл болголоо. Зөвшөөрлийн шинжтэй бүртгэл, гэрчилгээ, эрх олгох, “бүртгэл” нэрээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл олгохтой адил үе шатыг бүрдүүлж, хуулиас давсан дүрэм, журам батлахгүй байх, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт батлахдаа Зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заагаагүй нэмэлт зөвшөөрөл, үе шат бий болгохгүй, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр хязгаарлахгүй байхыг анхаарууллаа.

Мөн төрийн хэт оролцоо нь эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан болдгийг онцолж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, хууль тогтоогчид хамтран эдийн засгийн эрх чөлөөг хамгаалж ажиллах шаардлагатайг зөвлөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top