x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвийн дор болж байна.

Энэ удаагийн цугларалтаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бэлэн байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох юм. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцон, удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө.

Батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, алба хаагчдын ажиллах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ахиц, дэвшил гарч байгааг тэмдэглэлээ. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллах чадавх нэмэгдэж, аюул, эрсдэлийг нэгдмэл удирдлага, нэгдсэн төлөвлөлт, хамтын хүчээр даван гарах, төр, нийгэм, иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж, нөөцөө үе шаттай нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлэв.

Бүх нийтийн оролцоотой батлан хамгаалах тогтолцоо болон аливаа хямрал, сорилтыг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвараа улам сайжруулах ёстойг хэллээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа.

Үүнтэй уялдуулан батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах стратеги, цэргийн номлол, төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ. Зэвсэг, техникийг шинэчлэх, сайжруулах, батлан хамгаалах аж үйлдвэрлэл, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо.

Төрийн тэргүүн “Эх оронч монгол”, “Идэр чийрэг монгол цэрэг” хөдөлгөөн, төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд цэргийн албыг төгөлдөржүүлэх, хүүхэд, залуучуудад цэрэг,эх оронч үзэл төлөвшүүлэх, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин, нөхцөл бүрдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг бүх шатны захирагч, дарга нарт даалгалаа.

Ерөнхийлөгч өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, албаа нэр төртэй хааж байгаа нийт бүрэлдэхүүнд болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Мөн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг дээдэлж явахыг сануулж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицеруудын жил” болгон зарлаж, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нөхцөл, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зоригийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарсан.

Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарлаж, тэдний мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэхийг зорьж байна.


 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top