Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар “Аюулгүй байдал-хамтын оролцоо” хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын явц, “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмын “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Мөн “Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх юм.



