x

Ерөнхий сайд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалав

Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэх, төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026" үзэсгэлэнтэй танилцах үеэрээ дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгааг мэдээллээ. Татварын багц хуулийн шинэчлэлд татвар төлөгчдөөс 1,6 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулахаар тусгасан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын босго 1,5 тэрбум төгрөг байгааг 2,5 тэрбум төгрөг болгох, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг Татварын багц хуулийн төсөлд тусгаад байгааг хэллээ.

"Монголд үйлдвэрлэв" гэдэг зөвхөн шошго, гарал үүсэл биш, чанар, хариуцлага, бахархлын баталгаа байх учиртайг онцлоод, үндэсний үйлдвэрлэл хүчирхэг байж эдийн засаг тогтвортой байна. Эдийн засаг тогтвортой байж ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэж байж иргэдийн амьдрал бодитоор сайжирна. Иймээс эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь өнөөдрийн сонголт төдийгүй маргаашийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлоод зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, стандартад анхаарч, өрсөлдөх чадварыг сайжруулахыг баялаг бүтээгчдээс хүслээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдан авахад стандартын шаардлага хангахгүй байх асуудал тулгардаг. Иймд төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдийг шинэ стандарт нэвтрүүлэхэд нь дэмжиж, тусалж байхыг чиглэл болголоо.

Манай улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн тендер шалгаруулалтад шалгарсан нийт дүн сүүлийн таван жилд 2,8 дахин нэмэгдэж, 12,6 их наяд төгрөгт хүрсэн байна. Тендер шалгаруулалтад шалгарсан дотоодын ААН 2019 онд 3580 байсан бол 2025 онд 5137 болжээ.

"Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026" үзэсгэлэнгийн үеэр дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалт танилцуулах, үйлдвэрлэл эрхлэгчид төрийн худалдан авалтад ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон стандартын тохирлын гэрчилгээ авах зэрэг асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Засгийн газрын тогтоолоор дотоодын үйлдвэрлэгчдээс чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай 154 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалт баталсан. Энэ жагсаалтын нэр төрлийг нэмж батлах шаардлагатайг үзэсгэлэнд оролцогчид Ерөнхий сайдад хэлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top