x

УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ахалж, О.Батнайрамдал, Ч.Анар, О.Саранчулуун, Б.Түвшин, А.Ундраа, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Эрдэнэболд нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байна.

Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, цаашид ажиллах зарчим, зорилго зорилт, үндсэн чиглэлээ ярилцлаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах боловсролын хүртээмж, төсөв хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл хүргэв. Тэрбээр, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тогтоож, эрэмбэлэх, нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлыг тодорхойлж, судалгаанд үндэслэсэн урт хугацааны төлөвлөлт гаргах шаардлагатайг онцлов.

Мөн барилгын хүртээмжгүй байдлаас шалтгаалан чанартай сургах нөхцөл бүрдээгүй, сурагчдын эрх ноцтой зөрчигдөж байгааг дурдаж, сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхтуяа багш боловсон хүчний хомсдол бий болж, улмаар ажлын байрны ачаалал их, цалин урамшуулал бага байгаад онцгойлон анхаарч, бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Багшийн хомсдлоос гарахын тулд цалин нэмэгдүүлэх шаардлагатай. Багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа нь сул учраас өнөөдрийн энэ байдал бий болоод байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа боловсрол хүнийг оюун санааны хувьд илүү өндөр түвшинд аваачдаг. Зөвхөн дотоодын их, дээд сургууль гэлтгүй хэнийг хаашаа, ямар мэргэжлээр сургах, улс оронд юунд ашиглах вэ гэдгийг эргэж харах шаардлагатай. Боловсролын зээлийн санг зөв зүйтэй зарцуулах ёстой юм. Мөн сургалтын агуулгаас гадна орчин нөхцөл, сургуулийн барилгуудын норм дээр өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай гэв. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд барилгын норм, нормативыг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг тайлбарлалаа.

Өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнээс гарах арга зам, шийдвэрлэх ажлын талаар зөвлөлдөж, байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 37 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 14 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 40 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 51 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 57 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 3 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 8 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 12 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 44 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 47 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 48 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 53 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 56 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 59 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 10 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 4 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 48 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 0 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top