Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "Диспетчерийн Үндэсний Төв" ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
Танилцах уулзалтын үеэр Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарсанаа, Ерөнхий диспетчер Б.Баатар болон албадын дарга нар компанийн үндсэн үйл ажиллагаа болох эрчим хүчний нэгдсэн системийн горим төлөвлөлт, диспетчерийн зохицуулалт, бодит цагийн удирдлага, системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үйл явц, ашиглаж буй техник, технологийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Мөн уулзалтын үеэр эрчим хүчний системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангахтай холбоотой тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов гэж Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-иас мэдээллээ.





