x

УИХ-ын дарга Н.Учрал Дорнод аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ-ын болон Засгийн газрын гишүүд Дорнод аймгийн Чойбалсан суманд өнөөдөр ажиллаж байна.

Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого, шийдвэр, баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж, эрх зүйн шинэчлэлдээ тэдний санал, бодлыг тусгахаар ийнхүү зүүн бүсийн аймгуудад ажиллаж байгаа юм.

УИХ-ын дарга Н.Учрал орон нутаг дахь томилолтынхоо эхэнд “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийн багийнхантай уулзлаа. 2025 оноос аймгийн хэмжээнд төр, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хамтын оролцоонд түшиглэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд 14 суманд хамтарсан 25 баг ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх чиглэлээр 1091 ажил, арга хэмжээг зохион байгуулж, 197067 насанд хүрэгч, 34960 хүүхдийг хамруулан, нийт 1109 өрхөд хүрч ажилласан байна.

Түүнчлэн хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, туршлага судлах уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, ерөнхий боловсролын 27 сургууль, 37 цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдэд арга зүйн дэмжлэг, зөвлөгөө өгч хамтран ажиллажээ. Төслийн хүрээнд 8 суманд хохирогчийг хамгаалах байрыг ашиглалтад оруулж, сэтгэл зүйн үйлчилгээний жишиг төвийг аймгийн төвд нээснээс гадна хүүхдээс мэдүүлэг авах өрөөг мөн байгуулсан байна. Хамтарсан баг сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийн хамт холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, урьдчилан сэргийлэх шатанд нь анхан шатны зөвлөгөө болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлсний үр дүнд кэйс шийдвэрлэлтээр 96.2 хувийн үзүүлэлттэй гарсан нь тэргүүлэх үзүүлэлт болжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ундраа энэ мэтчилэн хүүхэд хамгааллын чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, онцлох ажлуудаа дурдаж, ирэх оны төлөвлөгөөгөө танилцууллаа. УИХ-ын дарга Н.Учрал хүүхдэд ээлтэй орчныг орон нутагтаа бүрдүүлэхэд сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж буй хүн бүрд талархал илэрхийлээд, цаашид зүүн бүсийн хэмжээнд “Хүүхэд-Эрдэнэ” жишиг төслийг үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Үндсэн хуулийн өдрөөр УИХ хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бодлогын цөмөөрөө тодорхойлж, хүүхэд, эх нялхас төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахаа зарласан. Дорнод аймгийн сумууд хүүхэд хамгааллын чиглэлээр 100 хүртэлх сая төгрөг төсөвлөснийг УИХ-ын дарга сайшаагаад, хүүхдийн эрхийн ямар нэг зөрчил гарсны дараа биш наана нь, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах нь чухал гэдгийг тодотгов.

Үүний зэрэгцээ УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тэргүүн эрэмбэд Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох эрх зүйн шинэчлэлүүд багтсаныг дуулгалаа. Тэрбээр, зүүн бүсийн иргэдтэй хийх уулзалтын эхэнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөнд оролцож буйгаа бэлэгшээгээд, хүүхдийн төлөө “За” гэж хэлээд өнгөрөх биш заавал хийх ёстой гэсэн зарчмыг баримталж буйгаа тодотгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top