x

Хууль зүйн байнгын хороо намрын чуулганаар 33 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

Хууль зүйн байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 15 удаа, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарч нэг удаа, нийт 16 удаа хуралдан эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, хуулийн зургаан төсөл, Улсын Их Хурлын тогтоолын дөрвөн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган, батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын нэг тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны 20 тогтоолын төслийг баталсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан байна.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж, томилохоор заасан. Хууль зүйн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталж, сонгон шалгаруулалтыг журамд заасан найман үе шатны хүрээнд зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтаар ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг Байнгын хороонд санал болгож, Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан.

Түүнчлэн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран Жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцжээ. 

Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүйн байнгын хороо “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага” сэдэвт болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан байна.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хоёр хууль, тогтоолын төсөл, холбогдох мэдээллийг болон Байнгын хорооны 18 санал, дүгнэлтийг d.parliament.mn цахим системд байршуулсан.

Иргэдээс Хууль зүйн байнгын хороонд хандаж 36 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 132 албан бичгийг эрхлэх асуудлын дагуу хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 113 албан бичгийг холбогдох газарт явуулжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Хүний эрхийн дэд хороо хоёр удаа хуралдаж, гурван уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Мөн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүний эрхийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг сайжруулж, зарим шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санал, зөвлөмжтэй танилцсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top