x

Японы буцалтгүй тусламжаар эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлнэ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл”-ийн Солилцох ноот бичиг болон Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол  /2026.01.14/-нд Сангийн яаманд боллоо.

Япон Улсын Засгийн газрын 500.сая иен (3.14 сая ам.доллар)-ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих тус төслийн хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-уудад цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг (хөдөлгөөнт трансформаторын оношилгооны автомашин, эрчим хүчний сүлжээний ажиллагааны бодит хугацааны дижитал симулятор зэрэг) нийлүүлэх ажлыг Японы Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг болох “ЖАЙКА”-аар дамжуулан гүйцэтгэх юм.

Гарын үсэг зурах үеэр Япон Улсын Элчин сайд Игавахара Масарү: Монгол Улс дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний ойролцоогоор 20 хувийг хөрш орнуудаас импортоор хангадаг бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх нь үндэсний хэмжээний чухал асуудал юм.

Монгол Улсын Засгийн газар, дотоодын сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцийн хэрэглээг нэмэгдүүлэх замаар энэхүү сорилтыг даван туулахыг зорьж байгаа хэдий ч, үүнийг бодитоор хэрэгжүүлэхэд эрчим хүчний сүлжээний дэд бүтэц, түүний зохистой ажиллагаа болон засвар үйлчилгээний чадавхыг сайжруулах зайлшгүй шаардлагатай юм.

Энэхүү төсөл нь эрчим хүчний сүлжээний ажиллагааний бодит цагийн дижитал симулятор, хөдөлгөөнт трансформаторын туршилтын машин зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлснээр Монгол Улсын эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, улмаар эрчим хүчний хангамжийг тогтворжуулах, Монгол Улсын иргэдийн амьдрал болон эдийн засгийн үйл ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

Мөн уг төсөл нь өмнө хэрэгжүүлсэн техникийн хамтын ажиллагааны төслийн явцад илэрсэн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бөгөөд хоёр улсын өдийг хүртэлх хамтын ажиллагааны суурин дээр хэрэгжинэ гэдэг утгаараа чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Цаашид ч Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх болно.

Сангийн дэд сайд Б.Хулан: Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл”-ийн Солилцох ноот бичиг болон хэлэлцээрт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна.

Монгол болон Япон Улс нь 1997 оноос хойш иж бүрэн түншлэл, 2010 онд стратегийн түншлэл, 2022 оноос хойш тусгай стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Япон Улсын Засгийн газраас манай улсад 120 гаруй тэрбум иений буцалтгүй тусламж, 182.4 тэрбум иений хөнгөлөлттэй зээл, 60 орчим тэрбум иений бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тусламж үзүүлсэн байна.

Өнөөдрийн 500 сая иений буцалтгүй тусламжийн хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” болон “Диспетчерийн үндэсний төв” компаниудад цахилгаан эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх ажлыг Япон улсын хамтын ажиллагааны агентлаг “ЖАЙКА”-аар дамжуулан гүйцэтгэх юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр манай улсын эрчим хүчний хангамжийг тогтворжуулах, цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулна гэдэг итгэж байна.

ЖАЙКА-ийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн Газрын дарга Мияаги Кэнсүкэ: “ЖАЙКА” бол Япон улсын албан ёсны буцалтгүй тусламжийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрийн гарын үсэг зурсан төсөл хөтөлбөр нь зүй зохистойгоор хэрэгжин, Монгол талдаа тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэх хүртэлх бүх ажиллагааг хангаж ажиллана.

Энэ удаагийн хамтын ажиллагаа нь өмнө нь хэрэгжиж байсан техникийн хамтын ажиллагааны үргэлжлэл гэж хэлж болно. Тус техникийн хамтын ажиллагаа нь 2022 оноос гурван жилийн хугацаатай хэрэгжээд 2025 онд дууссан бөгөөд төслийн хүрээнд эрчим хүчний салбарын 100 гаруй инженер, ажилтнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, мэдлэг чадварыг нь өргөжүүлсэн.

Үүний үргэлжлэл болон хэрэгжиж буй төсөл юм. Миний бие Монголд 2024 оны зун ирсэн. Жил гаруй хугацаанд Монгол улсад ажиллаж байна.

Япон, Монголын хооронд маш олон салбарын хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлсээр байна. Цаашид энэхүү хамтын ажиллагааг илүү өргөн хүрээтэй явуулахад “ЖАЙКА”-ийн зүгээс анхааран ажиллах болно.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дашдаваа: Өнөөдөр манай компанийн хувьд чухал үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон Эрчим хүчний яам хүсэлт тавьсны үндсэн дээр Япон Улсын Засгийн газар, Япон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-аар дамжуулан манай компанид нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн буцалтгүй тусламж үзүүлэх чухал үйл явдал болж байна.

Энэ нь эрчим хүчний салбарын өсөлт, цэцэглэлт, ногоон эрчим хүч рүү шилжилт хийхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Манай компанийн тухайд 2 сая долларын буцалтгүй тусламжаар хүчний трансформаторын үндсэн 7 төрлийн хэмжилт, туршилт хийх явуулын иж бүрэн лаборатори 2 ком, мөн бусад шаардлагатай 15 багажийн тусламжийг үзүүлж байгаа нь алслагдсан дэд станцуудын ашиглалтын түвшин нэмэгдүүлэх, оношилогоонд тулгуурласан бодлого төлөвлөлт, засвар тохируулгын ажил хийх, Дамжуулах сүлжээний найдвартай, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад өндөр ач холбогдолтой юм.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани нь 2025 онд Засгийн газрын тогтоолоор бүтцийн өөрчлөлтөд орж, хоёр салбар (Баруун бүс, Алтай-Улиастайн бүс) шинээр нэмэгдсэн. Үндсэндээ Монгол Улсын газар нутгийн 95 хувь, хүн амын 87 хувьд үйл ажиллагаа явуулахаар өргөжин тэлсэн.

Хол зайд үйл ажиллагаа явуулах явуулын иж бүрэн лабораторитой болно гэдэг нь техникийн бэлэн байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эрчим хүчний салбарын хүнд цаг үед Япон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн олон төсөл хэрэгжсэн. Иймд Японы элчин сайдын яам, “Жайка” байгууллага болон Японы ард түмэнд баярласан талархсанаа илэрхийлье.

Диспетчерийн үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа “Диспетчерийн үндэсний төвд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн эхний хэсэг нь 2022-2023 онд Эрчим хүчний яам болон Япон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-ийн хооронд Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхэд эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангах болон боловсон хүчний чадавхжуулах төслийн хүрээнд анхлан нийлүүлэгдсэн байдаг.

Энэ төхөөрөмж нь Монгол Улсын эрчим хүчний системд нэвтэрснээр бид эрчим хүчний системд болоогүй процессыг загварчилж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд томоохон ач холбогдолтой юм.

Тус төхөөрөмжийг анх нийлүүлэхдээ дөрвөн коорын буюу цөмтэйгөөр нийлүүлсэн. Ингэснээр энэхүү дөрвөн цөмтэй төхөөрөмж нь манай улсын эрчим хүчний системийг бүхэлд нь загварчлахад бага зэргийн учир дутагдалтай байсан учраас энэхүү төслийг үргэлжлүүлэх саналыг тавьсан.

Японы Засгийн газар тус хүсэлтийг хүлээн авч, 20 цөм хүртэл өргөтгөж байгаад талархаж байна. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системийн бүхэлд нь загварчилж, болзошгүй эрсдэлтэй горимуудыг урьдчилан тооцоолж, тогтвортой ажиллагааг хангахад чухал нөлөөтэй” гэв.

Манай улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 80 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 20 орчим хувийг импортоор хангаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн хүрэлцээ, найдвартай байдал тулгамдсан асуудал болоод байгаа үед энэхүү төсөл хэрэгжиж байгаа нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, улмаар сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top