ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал өнөөдөр яруу найрагч Ц.Хуланг дуудаж, удаа дараа үндэслэлгүй, нийгмийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл түгээсэн асуудлаар нь сануулга өгчээ.
Ц.Хулан нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цахим орчинд олон нийтэд хандаж “Өршөөл уучлалаар суллагдаагүй. Улс төрийн ойлголцол хүсэж, хэргээ дахин дахин хянуулж, гэм буруу хүлээлгүй гарч ирсэн” гэх агуулга бүхий худал мэдээллийг түгээсэн.
Мөн сүүлийн үед гадаад улсад цагаачлахаар хүсэлт гаргаснаа нийгмийн сүлжээгээр зарласан билээ. Гэтэл Ц.Хулан нь хилийн хоригтой төдийгүй, тусгай чиг үүргийн байгууллагуудын хяналтад байдаг байна.
Мөн энэ тохиолдолд Ерөнхийлөгч өмнө үзүүлсэн уучлалыг цуцлах бүрэн эрхтэй гэдгийг эх сурвалж мэдээлжээ.



