x

УИХ-ын дарга Н.Учрал Дорноговь аймаг дахь нарны цахилгаан станцтай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Солар Повер Монголиа" ХХК-ийн нарны цахилгаан станцтай танилцлаа.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудын нэг. Иймд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь нэн тэргүүний, стратегийн зорилт юм. Улсын Их Хурал энэхүү стратегийн зорилтод онцгой анхаарал хандуулж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ төрлийн тархмал эх үүсвэр хөгжүүлэх, улмаар эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан.

Хууль тогтоомж батлаад орхилгүй, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулан байна. Үүний хүрээнд эрчим хүчний цэвэр эх үүсвэр, түүний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй бодит ажлууд, нөөц боломж, шилдэг туршлагуудтай танилцах, судалж сурталчлах, дэлгэрүүлэх ажлуудыг хийж буйн нэг нь энэ юм.

"Солар Повер Монголиа" ХХК Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт, Замын-Үүд сумаас баруун хойш 14 км-т байрлах 30 МВт-ын хүчин чадалтай "Эрдэнэнар" нарны цахилгаан станцын төслийнхөө эхний ээлжийн 15 МВт-ын хүчин чадлыг 2023 онд, хоёрдугаар ээлжийн 15 МВт-ын хүчин чадлыг өнгөрөгч 2025 онд тус тус суурилуулжээ. Нийтдээ 53184 ширхэг нарын дэлгэц (panel), 140 ширхэг нэгтгэх хайрцаг (CB), найман инвертер, 12 ком цэнэг хуримтлуур, 110/10 кВ-ын дэд станц бүхий тус нарны цахилгаан станц эрчим хүчний нэгдсэн системд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж байна.

"Эрдэнэнар" төсөл нь нарын станц, цэнэг хуримтлуур (battery) хосолсон, сүлжээнээс тусдаа бие дааж ажиллах боломжтой, Монголд анх удаа дотоодын хөрөнгө оруулалт, Хаан банкны санхүүжилтээр үндэсний инженерүүд бие даан хэрэгжүүлсэн онцлогтойг "Солар Повер Монголиа" ХХК-ийн захирал Г.Жавхлантуг танилцуулсан юм. Төслийнхөө хүрээнд тус компани Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын "Joint Credit Management" хөтөлбөрт хамрагдаж, хүлэмжийн хийг бууруулсны урамшуулал хүртсэн байна. Энэ мэт санхүүжилтийн нөөц боломжийг ашиглаж чадсан нь "Эрдэнэнар" төслийг хэрэгжүүлэгч Г.Жавхлантуг захирлын ноу-хау боллохыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар тодорхойлж байлаа.

Төслийн эдгээр онцлог, монгол инженерүүдийн ур чадварыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал сайшааж, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн боломж бололцоо өргөн байгааг онцолсон юм. Бусад аймаг, орон нутагт энэ жишгийн дагуу нар, салхины эх үүсвэрүүдийг байгуулах замаар бид эрчим хүчний тогторгүй байдлыг шийдвэрлэж, хараат байдлаас гарах боломжтойг тэрбээр онцолж, энэ талаар зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг "Солар Повер Монголиа" ХХК-ийн захирал Г.Жавхлантугаас хүслээ.

"Эрдэнэнар" станцын барилга угсралын ажил бүхэлдээ найман сард багтсан байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал өгүүлж, 10 жил үргэлжилж байж үйл ажиллагаа нь жигдэрсэн энэ төслийн бусад цаг хугацааг бичиг цаас, зөвшөөрөл болон санхүүжилтийн шат дамжлага, хүнд сурталд зарцуулсан нь харамсалтай гэлээ. Энэ бичиг цаас, дүрэм журам, саад бэхшээлийг арилгахын дээр ногоон зээл, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн дүүрэн ашиглахын тулд аймаг, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, өргөжүүлэх чиглэлийг Засгий газар, орон нутагт өгөөд байгааг Улсын Их Хурлын дарга мэдээлэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд түншлэлийн төслүүдээ зарлаж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ урьж ажиллахыг тэрбээр уриаллаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй нарны цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд "Эрдэнэнар" станцаас бусад нь олон улсын санхүүгийн байгууллагын санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан юм. Улсын Их Хурлын дарга тус станцыг сонгон зочилж, танилцаж байгаа нь үүнтэй холбоотой юм. Тус станц Монгол Улсын гадаад худалдааны зангилаа боомт болох Замын-Үүдийн эрчим хүчний тогтвортой байдлыг бүрэн хангахын зэрэгцээ нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж байна. Замын-Үүд сум оргил үедээ 12МВт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сараас хойш төвийн эрчим хүчний нийт 12 удаагийн их, бага тасалдлын үед "Эрдэнэнар" станцаас сумын хэрэглээг бүрэн хангаж ажиллажээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учралыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр, Улсын Их Хурлын даргын Ажлын албаны дарга Э.Тамир, зөвлөх Б.Булганчимэг, Б.Анар нар ажиллалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top