x

Уур амьсгалын үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан Уур амьсгалын үндэсний хороо өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар Үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлогын шинэ шат болох Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний бодлого, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудал, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 2024-2025 онд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэв.

Энэ хүрээнд 2024-2025 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ болон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, цаашдын төлөвлөлтийг холбогдох салбаруудаас танилцууллаа.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.5 тэрбум мод тарих зорилтоос өнөөдрийн байдлаар 127.9 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, 8.32 хувийн гүйцэтгэлд хүрсэн байна. Түүнчлэн Хөвсгөл, Завхан, Дорнод аймгуудад 5.1 сая га талбайд ой зохион байгуулалтын ажлыг хийж дуусган, ОХУ, БНХАУ-тай хиллэсэн бүсэд түймрээс хамгаалах 1166 км шороон зурвасыг сэргээж, 150 км зурвасыг шинээр байгуулжээ.

Ойн хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах зорилгоор 13 аймгийн 75 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсийн 387.1 мянган га талбайд тэмцлийн ажил зохион байгуулж, 1.3 тэрбум модыг хамгаалсан байна. Мөн Архангай, Говьсүмбэр, Өвөрхангай, Хэнтий аймагт 100 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 165 мянган мод тарьсан бол цөлжилт, газрын доройтол, элсний нүүдлийг бууруулах зорилгоор говь, хээрийн бүсийн 160 га талбайд 264 мянган мод тарьжээ.

Түүнчлэн Уур амьсгалын үндэсний хороо хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хоёр жил тутмын анхдугаар тайланг боловсруулж, 2025 оны 12 дугаар сарын 30-нд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн байна. Мөн Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох төслийг эхлүүлээд байна.

Хуралдааны төгсгөлд Шадар сайд Уур амьсгалын үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хорооны хурлыг жилд хоёроос доошгүй удаа тогтмол хуралдуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг 2026 оны 12 дугаар сарын 15-ны дотор холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг үүрэг болголоо.

Тэрбээр, Уур амьсгалын үндэсний хорооны үйл ажиллагааг зөвхөн холбогдох яамны танилцуулгаар хязгаарлах бус, салбар бүрийн хэрэгжилтийн тайлан, уялдаа холбоо, гишүүдийн идэвхтэй оролцоо, хамтын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Үүний хүрээнд хорооны хурлыг тогтмолжуулж, шийдвэрийн хэрэгжилтийг хянах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож, үйл ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх шаардлагатайг онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top