x

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон ”Говь Эрдэнэ кашмер” ХХК 2010 онд байгуулагдсан. 108 ажилтантай. Жилд 200 мянга гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж 70 орчим  хувийг нь гадаадын 12 улсад нийлүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Ингэснээр хүчин чадал нь 10 гаруй хувь, улсад төлөх татвар болон ажиллах хүний тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад тус бүр 20 хувиар нэмэгджээ. 2025 онд гэхэд л орон нутагт 30 ажлын байр бий болгосон байна. Цаашид үйлдвэрлэлээ гурав дахин нэмэх зорилт тавьжээ.

2025 онд ноолуур үйлдвэрлэгчдэд  52 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгосноор үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2.000 гаруй тн болжээ. Мөн 322 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл өгсний үр дүнд түүхий ноолуурын худалдан авалт нийт ноолуурын 60 хувьд хүрсэн байна.

Манай улс өмнө нь ноолуураа ихэвчлэн түүхийгээр нь гаргадаг байсан бол одоо самнадаг боллоо. Өмнөх оныхтой харьцуулахад самнасан ноолуурын экспорт зургаа дахин нэмэгдэж 4.000 тн-д хүрээд байна. Энэ нь 330 сая ам.долларын экспорт хийсэн гэсэн үг юм.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая хос гутал үйлдвэрлэнэ

2018 онд байгуулагдсан “Лугати” ХХК уул уурхай, тээвэр, барилга, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарынхны ажлын гутал үйлдвэрлэдэг. Жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 900 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл аван хүчин чадлаа нэмж, цаашид жилд 250 мянган хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд ижил төстэй импортын гутлын татварыг нэмэх, зээл, татварын бодлогоор улам илүү дэмжих, Эмээлтийн цогцолборыг нэн даруй ашиглалтад оруулах, ялангуяа мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 69 төвд 40 мянга гаруй  оюутан суралцдаг бөгөөд 100 хүрэхгүй нь гутал үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг. Иймээс “суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах” нөхцөл бүрдүүлж, 6 сараас 1 жилийн хугацаанд сургаж, бэлтгэх бодлого барьж байгааг салбарын яамны төлөөлөл ярилаа.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд зөвхөн арьс, шир үйлдвэрлэлийн салбарт гэхэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар 54 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүний дүнд ганцхан жилийн дотор 1.2 сая ширхэг бог, 500 мянган ширхэг бодын ширийг бүрэн боловсруулах боломж бүрдсэний зэрэгцээ хаягдлыг дахин боловсруулах, желатин, шахмал шир үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ.

Гутлын үйлдвэрүүд гэхэд л жилд 1.5 сая гутал үйлдвэрлэх боломжтой болсон байна. Одоогоор манай улс жилд нэг сая хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд хоёр саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчид, үндэсний үйлдвэрүүдтэй  хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадад нийлүүлж, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

2025 оноос хэрэгжиж эхэлсэн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 66 аж ахуйн нэгж ноос, ноолуур, арьс, шир боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байна. Тэгвэл энэ онд 425 тэрбум төгрөгийн хүү багатай, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top