x

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг АТГ-аас саатуулан шалгаж байна

ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг баасан гаригт АТГ-аас баривчлан саатуулсан явдал өнгөрөгч долоо хоногийн гол дуулиан боллоо.

Н.Тавинбэхийг өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын Эксим банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих /нийт 148.7 сая ам.долларын зээлийн санхүүжилттэй/ төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллараар нэмж, нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Н.Тавинбэх нь 1989 онд Багануур дүүргийн 10 жилийн 64-р сургууль, 1995 онд ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр бакалавр, 2008 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгсөж, 2003-2004 онд АНУ-д мэргэжил дээшлүүлсэн.

  • 1995-1997 онд БНЦШСГ-т дэд станцын монтёр, мастер, инженер

  • 1997-1998 онд БНЦШСГ-т Засварын албаны дарга

  • 1999-2000 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Маркетингийн албаны менежер, дарга

  • 2001-2007 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Техник технологи эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер

  • 2007-2013 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Гүйцэтгэх захирал

  • 2013-2015 онд Багануур Энерги ХХК-ийн Захирал

  • 2015-2016 онд Багануур хотын Захирагч

  • 2017-2020 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн  Гүйцэтгэх захирлаа ажиллаж байгаад Эрчим хүчний сайдаар томилогджээ.

Мөн Эрчим хүчний сайдын зөвлөх асан П.Товуудорж, Эрчим хүчний яамны газрын дарга асан Б.Насантогтох нарыг АТГ-аас саатуулан шалгаж байна. 

Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг хэлэлцэж, тухайн өдрөө цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталжээ. Дээрх техникийн нөхцөл баталснаас хойш буюу 2024 оны зургадугаар сарын 20-ны өдөр Б.Насантогтох өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжийн нэрээр дээр дурдсан аж ахуйн нэгжтэй ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон байна. Түүний гэрт хийсэн нэгжлэгээр 10.600 ам.доллар, 11.600 юань, 300 мянган вонн, 3440 евро, хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс 70 мянган ам.доллар буюу нийт 350 орчим сая төгрөгийг хураан авчээ. Уг мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.104)
    Улс төрийн агууллагатай юм ???
    2026 оны 01 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top