x

Г.Занданшатар: Төрийн өмчит компаниудад олон нийтийн хяналтыг бий болгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гаригт МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариуллаа.

Өнгөрөгч мягмар гаригаас эхлэн И-Монголиа систем, 11-11 төв, МҮОНРТ-ийн цахим хуудас болон утсаар иргэд олон нийтээс санал авахад 9000 гаруй асуулт ирүүлжээ. Санал ирүүлсэн иргэдийн 59 хувь нь эрэгтэйчүүд байсан бөгөөд 31-60 насныхан нийт асуултын 80 гаруй хувийг бүрдүүлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарын шууд ярилцлагаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

-Боловсролын салбарт 2026 онд хоёр том реформ хийхээр эхлүүлсэн. Нэгдүгээрт, төсвийг нь хоёр дахин нэмсэн. Үүнийг дагаад багшийн цалинг 30-79 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бага ангийн багш 1.480.000 төгрөгийн цалин авдаг байсан бол 2.284.000 болж нэмэгдсэн. Хоёрдугаарт, “Суралцахуйн хувьсгал” хийнэ. Заахуйгаас суралцахуй руу боловсролын систем шилжинэ. Хиймэл оюунаар багшид туслах, технологийн дэвшлийг ашиглаж цахим танхимуудыг байгуулна. 2030 он хүртэл боловсролын ачааллыг бууруулахад анхаарна. Монгол Улс 1.351.000 хүүхэдтэй болсон. Хүүхдийн өсөлтөөс шалтгаалж 2030 он хүртэл 108 сургууль, 95 цэцэрлэг байгуулах шаардлагатай гэсэн тооцоо гарсан.

Үүнээс 2026 онд 23 сургууль, 9 цэцэрлэг барих санхүүжилтийг шийдлээ.

-Тэтгэврийг 50 хувиар нэмэхэд 2 их наяд төгрөг шаардлагатай. Бид 2.2 их наядаар зардлаа танасан. Цалин хөлс, төрийн албан хаагчдын давхардлыг арилгаж, орон тоог бууруулсан. Энэ бол инфляц, иргэдийнхээ орлогыг хамгаалсан алхам юм. Макро эдийн засагтаа тулгуурлаж л тэтгэврийг нэмж байна. Улсын хэмжээнд 259 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байна. Цаашид хүүг бууруулна.

Ирэх 5 жилийн хугацаанд тэтгэврийг 70 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан.

-Төрийн албан хаагчдыг одоогоор 9 хувиар цомхотгосон. Төрийн бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхотгох бодлогоо тууштай баримтална. Давхардлыг дахин инженерчлэх ажлыг хиймэл оюун ухаан ашиглан хийж байна. Ганцхан яам дээр л гэхэд 114 чиг үүрэг давхардаж байгаа. Цаашид дарга нар, менежерүүдийг тууштай цомхотгох бодлого баримтална.

-300 гаруй холбогдогчтой 58 авлига, албан тушаалын хэргийг шалгаж байна. Нийт 98 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгө хурааж, 580 тэрбумын хөрөнгийг битүүмжилсэн.

-Хоосон мөнгө хэвлээд тарааж болно. Эцэст нь инфляцад гүйцэгдэхээр орлого нэмэгдсэний ямар ч үр дүнгүй, үнийн өсөлтөөр нийт иргэдээрээ хохирдог.

-Улаанбаатар хотод зорилтот бүлгийнхэнд зориулсан 31-70 м.кв талбайтай 12 мянга гаруй орон сууцыг гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байна.

-Орлогчгүй албан тушаал гэж дэлхийд байхгүй ээ. Аль ч оронд орлогчтой байдаг. Улс төржөөд л байдаг болохоос биш 16 хүний төсвийн зардал маш бага, 9.1 тэрбум төгрөг л байгаа юм. Дэд сайдууд машин унаанаас эхлээд илүү, дутуу зардалгүй. Ажил хийх л үүрэгтэй, бид дэд сайд нарыг томилсноор бүтээмжийг нэхэж байна. 16 дэд сайд нэмлээ гэхийн оронд 16 мянган хүн цомхотгосныг харах хэрэгтэй.

228 газар, хэлтсийн дарга, 200 гаруй менежер, 100 орчим улс төрийн томилгоотой албан тушаалтныг чөлөөлсөн. Салбар бүрд ажлын бүтээмж сайжруулах, хяналтын менежер хэрэгтэй. Үүнийг дэд сайдууд хийнэ.

-Төрийн өмчит компаниудад хулгай нүүрлэсэн байна. Тиймээс Олон нийтийн хяналтын зөвлөлийн тухай хуулийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ.

Төрийн өмчит компаниудад олон нийт, ард түмний хяналт бий болгоно.

Тухайн төрийн өмчит зарим компанийн 10-34 хувийг IPO хэлбэрээр өгч, ажилтан, албан хаагчдад хяналт тавих боломжийг олгох юм. Ингэснээр үр ашиг 1.6 дахин сайжрах юм. Үр ашиггүй худалдан авалт, хулгайг таслан зогсоож чадна.

-Авлига, баялгийн хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байна. Нүүрсний 581 нууцалсан гэрээг ил болгож, ард түмний хяналтад оруулсан. Ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй маш олон гэрээг ил тод болгосон. Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулах чиглэл өгч байна. Авлигатай тэмцэх гомдол мэдээллийг хүлээн авч, шалгах ажиллагааг илүү тод, нээлттэй болгох суваг ажиллуулж байна. Энэ хүрээнд гааль дээр байгаа авлигын цогц сүлжээ илэрлээ. Мөн татвар, эрчим хүчний салбарын өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж эхэлсэн. 

-Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлнэ. Манай тамирчид дэлхийн том гүрнүүдтэй өрсөлдөн амжилт гаргаж байгаа нь Монголын хүчирхэг оюун санаа сэргэж буйн нэг илрэл юм. Тиймээс соёл, спорт, залуучуудыг нэгтгэсэн юм билээ.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд Засгийн газар ажиллана. Зөвхөн аваргууд төрүүлэх биш эрүүл иргэнийг бий болгоход анхаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top