Манай улс БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацитай шатахууны нийлүүлэлтийг нэмэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцов.
Шатахууны нийлүүлэлтийг нэмэх, тогтвортой хангах, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын төрийн өмчит CNPC (Хятадын үндэсний газрын тос компани)-ийн төлөөлөгчтэй уулзах үеэрээ ярилцлаа. Мөн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүүлэх дамжуулах хоолойн төслийн хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсоныг АҮЭБЯ мэдээллээ.
Сайд Г.Дамдинням уулзалтын үеэр манай улс дотоодын шатахууны хэрэгцээгээ тогтвортой хангах бодлого баримталж байгааг онцолсон байна.
Хятадын үндэсний газрын тос компанийн төлөөлөгчид Монголын зах зээлд шатахууны нийлүүлэлтээ тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэх боломж, төлөвлөгөөгөө танилцуулж, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Монгол Улс шатахууны хэрэглээнийхээс 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас нийлүүлж байна.



