x

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн А.Ундраа, Ч.Анар, М.Энхцэцэг нар Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүр бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчны талаарх уулзалт хэлэлцүүлэгт энэ сарын 15-нд оролцов.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орны хувьд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах стратегийн зорилт дэвшүүлсэн. Ижил төстэй бусад зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц нь суурь нөхцөл бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын уялдаа зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Мөн Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн ногоон хөгжлийн бодлогын хүрээнд, эдийн засгийн тогтвортой өсөлт, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулан, хүлэмжийн хий багатай, хүндээ ээлтэй хөгжлийн шинэ загварыг бүрдүүлэх зорилгоор бодлогын зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан тогтоолыг УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд баталсан. Уг тогтоолд 100 мянган цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц байгуулах санаачилгыг хэрэгжүүлж, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн нийтийн болон хурдан цэнэглэх дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг ашиглаж бий болгох гэж заасны хүрээнд хууль, эрхзүйн орчны нөхцөл байдлыг хэлэлцэв.

Ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжих, импортын хараат байдлыг бууруулах зорилготой УИХ-аас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах нь чухал гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал ярианыхаа эхэнд онцлов. Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу ногоон төсөл, дэд бүтцийг дэмжиж, өрхийн болон орон нутгийн эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгосноор цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлж, улмаар дэлхийн ногоон санхүүгийн зах зээлтэй холбох ажлуудыг үе шаттай хийх аж. Тэрбээр, УИХ-ын даргын хувьд Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх “Чөлөөлье” санаачилга дэвшүүлж, энэ хүрээнд 12 ажлын хэсэг байгуулсан. Чөлөөлье санаачилгын хүрээнд айл өрхүүдийн хэрэглээн дэх сэргээгдэх эрчим хүчний холболтын зөвшөөрлийн шат дамжлагыг халаад байгаа гэв. Тэгвэл одоо дараагийн ажил болгож цахилгаан тээврийн хэрэгсэл, дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах, холбогдох төслүүдийг хэлэлцэж эхлээд байгааг УИХ-ын дарга Н.Учрал энэ үеэр мэдэгдсэн. Хамгийн гол нь бодит шийдлүүдийг нэвтрүүлэх, түүний хэрэгжилтэд саад болж буй хэтийдсэн дүрэм, журам, зөвшөөрлийг халах замаар энэ ажлын хэрэгжилтийг хангах зорилготой байгааг УИХ-ын дарга тодотгов. 

Тухайлбал, УИХ-аар баталсан дээрх тогтоолд өрхийн болон орон нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах асуудлыг тусгасан бөгөөд энэ хүрээнд хэрэгжиж байгаа онцлох ажил нь Чингэлтэй дүүргийг тусгай бүс болгон зарлаж, 10 гаруй шат дамжлагыг халах, техникийн нөхцөл заавал шаарддагийг болиулах, өрх гэрүүд шугамд холбогдох боломжийг нээжээ. Одоо санхүүжилтийн таатай нөхцөлийн талаар банкуудтай ярилцахаар бэлтгэж байгаа аж. Мөн карбон зах зээлийн боломжийн талаар судалж, 20 кВт хүртэлх системийг техникийн нөхцөлгүй, нэг маягийн зураг төслөөр холбох нь цаг хугацаа, зардлыг эрс бууруулна хэмээн үзжээ. Үүнээс гадна сүүлийн 10 жилд олон улсын ногоон санхүүжилтийн нийт санхүүжилтэд эзлэх хувь дэлхий даяар 40 дахин, нийт дүн 100 дахин өссөн бөгөөд цаашид  жилд дунджаар 21 хувь өсөх үзүүлэлттэй байгаа энэ цаг үед Монгол Улс энэ шилжилтэд бэлэн байх шаардлагатай тулгарч байгааг УИХ-ын дарга Н.Учрал тоо баримт дурдан өгүүлээд, энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Тэгвэл УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгсөн нэг чиглэл болох цахилгаан автомашины хэрэглээг дэмжих асуудлын тухайд дэд бүтцийг эхэлж барих нь зөв дараалал гэж үзэж байна. Манай улсад 2023 онд цахилгаан автомашин 769 байсан бол 2026 онд 1000 гаруй болж нэмэгджээ. Цаашид хэрэглээг дэмжих үүднээс чанар стандартын бодлого баримтлах, шинэ барилга байгууламжинд цэнэглэх станцын хэрэглээг бодолцон төлөвлөх, санхүүжилтийн хүртээмж, зээлийн хугацааг бодолцох, ногоон дугаарыг саадгүй олгох, ногоон дугаарын хүрээнд эдлэх давуу талыг нэмэгдүүлэх гэх мэт шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Санхүүжилтийн хувьд дотоодын эх үүсвэрийн нөөц боломжийг судлах, зарим зохицуулалтыг хийхээс гадна, гадаад эх үүсвэрийн хувьд Уур амьсгалын ногоон сан, банкуудын оролцоогоор дэмжих боломж байгааг УИХ-ын дарга Н.Учрал яриандаа дурдаж байв. Харин төрийн үүрэг бол хүнд суртлыг багасгах, шат дарааллыг цөөлөх, мөн бодлогын баталгаа гаргах, хувийн хэвшил гол хэрэгжүүлэгч байна. Уг төслийг төр хувийн хэвшлийг түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой гэв. 

Хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөлөл ногоон барилга цахилгаан машин, түүний дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний панель, инвертор болон хураагуур цогцоор нь ААН-ийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон эх үүсвэр татсан ААН-үүдэд илүү хөнгөлөлттэй нөхцлөөр дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 16 цаг 41 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 19 цаг 52 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 19 цаг 56 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 20 цаг 0 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 20 цаг 53 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 21 цаг 49 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 22 цаг 5 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 22 цаг 22 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 22 цаг 36 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 42 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 22 цаг 55 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 23 цаг 4 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 23 цаг 7 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 23 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 23 цаг 17 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Хэлбэр ялж, агуулга ялагдав Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс...
Top