x

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайдтай уулзав

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг энэ сарын 14-нд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинээс шинэ жилийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлж, хариу мэндчилгээ уламжилж өгөхийг хүсэв. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн 2025 онд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, хоёр талын хооронд дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ амжилттай болсныг дурдаж, цаашид тохиролцсон асуудлуудаа бодит ажил хэрэг болгоход талууд онцгой анхаарч ажиллах нь чухал байгааг тэмдэглэв. Мөн 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим томоохон арга хэмжээний талаар Элчин сайдтай санал солилцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг монгол, оросын тал соёрхон баталсанд талархал илэрхийлж, ойрын хугацаанд тус хэлэлцээрийг Евразийн эдийн засгийн холбооны бусад гишүүн улс мөн соёрхоно батална гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжихээс гадна иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэв.

Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, цаашид найдвартай, тогтвортой нийлүүлэх, манай баруун бүсийг цаашид үргэлжлүүлэн цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааны асуудлаар харилцан тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд А.Н.Евсиков дээд, өндөр түвшний уулзалтуудын үеэр ярилцан тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэхтэй ажиллахаа илэрхийлж, 2026 онд Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 6 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 11 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 18 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 24 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 28 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 38 мин Ормузын хавх 54 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 1 цаг 4 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 24 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 21 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 29 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 45 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 56 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 5 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 15 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 29 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 34 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 35 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 40 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 54 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top