x

Монгол, Хятад геологи, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Байгалийн нөөцийн сайд Гуан Жи Өүтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндэсний геологийн алба болон БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Хятадын геологийн алба хооронд 2025 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан "Mining week" арга хэмжээний үеэр байгуулсан геологийн шинжлэх ухаан салбарт хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх, боловсон хүчний сургалт, мэргэжилтэн солилцоог хэрэгжүүлэх, Монгол Улсад геопарк байгуулахад Хятадын талын туршлага судлах, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар туссаны дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцов.

Хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон Хятадын Геологийн албатай хамтран Монгол Улсын баруун болон зүүн өмнөд хэсэгт 2026 оноос эхлэн 2 төсөл хэрэгжүүлэхээр болов.

Тус санамж бичгийн хүрээнд Монголын геологийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон БНХАУ-ын Вуханы Их сургууль болон МУИС-ын хооронд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрмэлзэж ажиллахаар харилцан тохиролцов.

Мөн уурхайн хаалт, нөхөн сэргээлт, ашигт малтмалын нөөцийг зүй зохистой ашиглах чиглэлээр харилцан туршлага солилцох, аргачлал, стандартыг боловсруулах, практик хэрэглээнд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцахын зэрэгцээ зарим бичил уурхай хэлбэрээр алт, жонш хууль бусаар олборлогч хувь хүн, хариуцлагагүй аж ахуйн нэгжийн уршигаар иргэд, олон нийтийн итгэлийг алдах, байгаль орчинд сөрөг нөлөө үүсгэх зэрэг зохисгүй үйлдлүүдтэй тэмцэх зорилгоор тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хоёр улсын төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцож, холбогдох хариуцлага хүлээлгэхэд хамтран ажиллахыг Гуан Жи Өү сайдад санал болгов.

БНХАУ ашигт малтмал баяжуулах, боловсруулах чиглэлээр олон төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн сайн туршлагад тулгуурлан бага агуулгатай хүдэр (Au, Cu, Li, W, Zn, Fe, CaF2, Pb, Sn)-ийг баяжуулах хагас болон бүтэн үйлдвэрийн туршилт хийх хамтарсан лаборатори байгуулах, газрын тосны хайгуул хийх, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах саналыг Байгалийн нөөцийн сайдад тавив гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top