Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, өрсөлдөөнийг хязгаарласан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй байхыг анхааруулсан зөвлөмжийг хүнсний сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төв, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлжээ.
Мөн бөөний болон жижиглэн худалдаанд үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байж, хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахыг зөвлөсөн гэж Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан байна. Тэрбээр Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх танилцуулгыг хийхдээ дээрх мэдээллийг өгсөн аж.
Монополын эсрэг газар энэ оны эхнээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үнэ бүрдэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулжээ.



