x

Н.Содном: АИХ-ын хамгийн гол бүтээлийн нэг нь шинэ Үндсэн хууль

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан.

Уг үйл хэрэгт улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар төлөөлөл болж сонгогдсон 430 депутат оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт оролцож, санал, байр сууриа илэрхийлж явсан хүмүүсийн нэг бол Ардчилсан Үндсэн хуулийн 382 дугаар тойргийн депатут Н.Содном юм. “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтлэгдсэн түүний дурсамжаас хуваалцаж байна.

Н.Содном: 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед тэр үеийн социалист системийн орнуудад өөрчлөн байгуулалтын их аян өрнөж, хүн бүр ажил албандаа энэ үгийг ярих, хийж хэрэгжүүлэх эрмэлзэлтэй болж байсантай давхцан ардчилал зах зээлийн давалгаа хүчтэй өрнөж, ардчилсан нийгэмд шилжих баттай суурь тавигдав. Тэрхүү 1990 онд АИХ-ыг сонгох сонгууль олон намын мандаттай чөлөөт ардчилсан шинэлэг хэлбэрээр болоход Хөвсгөл аймгийн Галт сумын АИХ-ын 382 дугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн хүмүүсээс 63 хувийн санал авч, Ардын Их Хурлын депутат гэсэн нэр хүндтэй, хариуцлагатай албыг хашиж билээ.

Би депутатаар сонгогдох үедээ Сум-нэгдлийн даргаар ажиллаж байсан юм. Энэ удаагийн АИХ-ын анхдугаар чуулган шинэлэг дэгтэй, асуудлыг олон өнцгөөс харж, олон санаа уралдуулан хэлэлцэж, зөв шударга шийдвэрт хүрч байсанд хөдөөгийн депутатын хувьд их баярлаж байлаа. АИХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдааны дэгийн тухай асуудлыг хэлэлцэн батлахад нэлээд цаг зарцуулж, гаргасан санал бүр дээр депутатуудын саналыг тоолж, асуудлыг олонхоороо шийдвэрлэж байсныг тод санаж байна. Энэ хуралдаанаараа Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг (П.Очирбат гуайг) сонгож, Улсын Бага Хурлыг байгуулж даргаар нь Р.Гончигдоржийг, нарийн бичгийн даргаар Б.Чимид гуайг сонгов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар П.Бямбасүрэн гуайг томилж байсан юм.

АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар байгуулсан Ардын Их Хурал богино хугацаанд ажилласан боловч Монгол Улсынхаа түүхэнд тодоос тод үлдэх олон чухал асуудлыг шийдвэрлэсэн. Ялангуяа парламентын хоёр танхимтай ажиллахын ач холбогдол, үлгэр жишээг энэ хугацаанд харуулж чадсан. Улсын Бага Хурлыг байгуулж, Бага Хуралдаа хийж шийдвэрлэсэн асуудлыг нь цаг хугацаатай тогтоож, түүнийхээ хэрэгжилтийг дараагийн хуралдаанаараа сонсож, Бага Хурлаас гаргасан шийдвэрийг зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгдөг байсан нь оновчтой сонгомол хэлбэр мэт санагдаж билээ.

Тэр үед байгуулсан Улсын Бага Хурал (доод танхим гэж болох) үүргээ маш сайн биелүүлж, ардчилал, зах зээлийг шинэ нийгмийн хөгжлийн залуур болсон олон хуулийг баталж мөрдүүлснийг бид сайн мэднэ. Энэ удаагийн Ардын Их Хурлын хамгийн гол бүтээлийн нэг нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан явдал билээ. Ард нийтийн санал авч төр, олон нийтийн байгууллага, Улсын Бага Хурлаар хэлэлцэж боловсруулсан Үндсэн хуулийн төслийг АИХ-ын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд хэлэлцэн баталж байлаа.

Хуулийн төслийг үг үсэг, өгүүлбэр, цэг таслал утга агуулга, хуулийн хэллэг найруулгыг олон талаас нь дахин дахин нягталж, бидний баталсан Үндсэн хуулийг боломжийн сайн хууль гэж хувь хүнийхээ хувьд дүгнэдэг.

Montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top