x

“Замын Үүд чөлөөт бүсийг Засгийн газар онцгой анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын Үүд суманд өнөөдөр ажиллаж тус сумын чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав.

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөт бүсийн үйл ажиллагаа хангалтгүй байгаад дүгнэлт хийж, олон улсын туршлага, бүс нутгийн онцлог, давуу талд нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийхийг тус бүсийн удирдлагад үүрэг болголоо. 

2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус бүсэд 104 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 15 нь үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Чөлөөт бүсэд өдөрт дунджаар 400 гаруй хүн, 600 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байна. Мөн 2025 онд 3.6 сая ам.долларын борлуулалт хийжээ. 

2011-2017 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж, тэдгээрийн шугам сүлжээ зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийсэн байна. Уг бүтээн байгуулалтын туршилт, тохируулгыг хэн, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа учраас ашиглаж чадалгүй есөн жилийн нүүрийг үзэж байгаа талаар чөлөөт бүсийн удирдлагууд танилцуулав. 

Хэрэв суурилсан дэд бүтцээ ашиглавал зардал хэмнэх, иргэд, аж ахуйн нэгжүүд тохилог таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүд дулаанаа цахилгаанаар шийдэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Замын Үүд чөлөөт бүсийг Засгийн газар онцгой анхаарна 6 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 7 цаг 3 мин Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 9 цаг 10 мин ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа 10 цаг 33 мин Мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгджээ 10 цаг 37 мин Нобелийн Энх тайвны шагналыг шилжүүлэх боломжгүй 10 цаг 44 мин Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын сонирхогчдын УАШТ эхэллээ 10 цаг 53 мин Өнөөдөр “Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдөр  11 цаг 40 мин Хятад, Орос, Ираны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхэллээ 11 цаг 48 мин Зэсийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 11 цаг 57 мин Б.Бямбадорж УАШТ-ий гурав дахь алтан медалиа зүүлээ 12 цаг 8 мин Сумын заан цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд 672 бөх зодоглож байна 12 цаг 12 мин Шах явлаа, Имам ирлээ! Мубарак явлаа, Исламистууд ирлээ! 12 цаг 18 мин М.Салахын зүтгэлээр египетчүүд хагас шигшээд шалгарлаа 12 цаг 49 мин Умард руу дрон нисгэсэн гэх мэдэгдлийг үгүйсгэжээ 12 цаг 52 мин Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ 14 цаг 3 мин Монголын гурван тамирчин өвлийн олимпод оролцох болзлоо хангаад байна 14 цаг 6 мин Соёлын төв өргөөнд 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 14 цаг 12 мин Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байна 14 цаг 54 мин Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр уулзав 2026-01-09
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Николас Мадуро гэж хэн бэ? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго... Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарь гар... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Top