x

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын сонирхогчдын УАШТ эхэллээ

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тэмцээнийг нээж үг хэлэв. Тэрбээр, ирсэн зочдод Үндсэн хуулийн өдрийн мэндийг дэвшүүлээд, оюун ухааны спортын хаан болсон шатрын спортоор монголчууд найман настайгаас 80 хүртэл нас ялгалгүй тоглодгийг онцлов. Тэрбээр, энэ удаагийн тэмцээнд 87 насыг зооглож буй Д.Найдан гуай хүрэлцэн ирснийг танилцуулаад, энэ хүн Үндсэн хууль тогтоогчдын нэг Ардын Их Хурлын депатут гэдгийг тодотголоо. Өнгөрсөн жилүүдэд манай улсын тамирчид олон амжилт гаргаж, дэлхий нийтэд эх орныхоо нэрийг цуурайтуулсныг онцлон дурдаж, оролцогчдод амжилт хүсэв.

Үүний дараа Ерөнхий сайд, Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нийгмийн шинэчлэл, хөгжил дэвшлийн тулгуур болсон Үндсэн хуулийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, Үндсэн хуульт ёсоо дээдлэн сахих бахархах түүхт энэ өдөр шатар сонирхогчдын УАШТ-ийг УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон 14 дэх жилдээ зохион байгуулж байгааг онцлов. 2012 онд Шатрын холбооноос санаачилга гаргаж, анх удаа тус онд тэмцээнийг зохион байгуулж эхэлснийг дурдаад, энэхүү тэмцээнийг зохион байгуулахад УИХ-ын дарга Н.Учрал гүн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаад Монголын шатрын холбооны нэрийн өмнөөс болон нийт шатарчдынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.

Мөн Дэлхийн шатрын холбооноос 2026 оныг шатрын боловсролын жил болгон тодорхойлж байгаа гэв. Түүнчлэн олон нийтэд шатрын ач холбогдлыг ухуулан таниулах, шатрын спортоор хичээллэгчдийн хүрээг тэлэх, тамирчдынхаа амжилтыг ахиулахын төлөө дэлхий даяар анхаарч ажиллаж байна гэлээ. 

Тэмцээний эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар хүндэтгэлийн өрөг нүүлээ. Уг тэмцээн сум, дүүргийн хүрээнд анхан шат, аймаг, нийслэлийн хэмжээнд хагас шигшээ, улсын хэмжээнд шигшээ гэсэн 3 үе шаттай болдог. Анхан шатны тэмцээн өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 331 сум нийслэлийн 9 дүүрэгт амжилттай болж, 4922 шатарчин хамрагдсан. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад оролцогчдын тоо дөрвөн хувиар өссөн үзүүлэлт юм.

Хагас шигшээ тэмцээн мөн өнгөрсөн сарын 20, 21-нд бүх аймаг болон нийслэлд нэгэн зэрэг болж, 696 шатарчин оролцсон нь өмнөх оныхоос 9 хувиар өссөн байна. Анхан шатын тэмцээнд 409 оролцогчоор Баянхонгор, 319 оролцогчоор Говь-Алтай, 309 оролцогчоор Завхан шалгарч, хамгийн олон шатарчин оролцсон аймгаар тодров. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top