x

Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зентэй уулзлаа.

Хотын дарга Х.Нямбаатар "Австрали улс нь Ази-Номхон далайн бүс нутаг дахь манай чухал түнш, гуравдагч хөрш, томоохон хөрөнгө оруулагч орон. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл гэсэн хоёр гол асуудлыг шийдвэрлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлж байна. Энэ жил нийслэл хот хагас коксон түлшинд шилжсэнээр агаарын бохирдол 30 орчим хувиар буураад байгаа. Мөн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхүүдийг газын хэрэглээнд үе шаттай шилжүүлж байна. Авто замын түгжрэлийг бууруулахын тулд шинээр дугаар олгох, хэт хуучирсан машиныг хориглосон. Түүнчлэн мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Австралийн холбооны улстай хотын инженер, техникийн ажилчдын ур чадварыг сайжруулах чиглэлээр болон дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллахдаа таатай байх болно" гэдгийг илэрхийллээ.

Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зен "Манай улсын Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх чиглэлээр хүчин зүтгэл гаргаж байгаад тань талархал илэрхийлье. Агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг асуудлыг аль ч улсад шийдэхэд амар байдаггүй. Үүнийг шийдэхэд манлайлан ажиллаж байгааг харах таатай байна. Улаанбаатар хот өнгөрсөн 20 жилийн өмнөхтэй харьцуулахад яаж өөрчлөгдөж байгааг бид харж байна. Анх би 2009 онд Монгол Улсыг хариуцан ажиллаж байлаа. Тэр үеэс хойш Улаанбаатар хот өргөжин тэлж, хөгжиж, хүн ам ч өссөн байна. Монгол Улс, нийслэл хотын зүгээс авч хэрэгжүүлж байгаа тэргүүлэх чиглэлийн бодлоготой бидний ажил мөн уялдана. Цаашид хотоос хэрэгжүүлэх аливаа төсөл арга хэмжээнд хамтран ажиллахдаа таатай байх болно" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 37 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 14 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 40 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 51 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 57 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 3 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 8 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 12 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 43 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 47 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 48 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 53 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 56 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 59 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 10 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 4 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 48 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 0 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top