x

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн зүүн аймгуудад ажиллаж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн "Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 56 дугаар тогтоолын хүрээнд 2026 оны нэгдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллана. Тэрбээр Зүүн бүс дэх орон нутгийн томилолтоо Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас эхлүүллээ.

Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Онцгой комисс, малчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, төсөвт байгууллагын удирдлагуудтай өчигдөр(2026.01.07) нэгдсэн уулзалт хийв.

Бүсчилсэн хөгжлийн бодлогод нийслэл, аймаг бүрд орон нутгийн Хөгжлийн төв, тэдгээрт таталцах сум сууринг тодорхойлсон бөгөөд Хэнтий аймгийн Жаргалтхаан сум нь Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумдын таталцлын төв байхаар тусгасан. Иймд төрийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх "Орон нутгийн хөгжлийн төв" төслийг эхлүүлэх зорилгоор тус сумаас уулзалтаа эхлүүлж буйгаа ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн онцоллоо.

Энэ хүрээнд Жаргалтхаан суманд төр, хувийн түншлэлээр "Орон нутгийн хөгжлийн төв" төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөгжлийн төв нь малын гаралтай түүхий эдийн ангилан ялгалт, анхан шатны боловсруулалт хийх бага оврын үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр байгуулах, малчид, тариаланчдад мэдээлэл олгох, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх аж.

Уулзалтад оролцогчид арьс шир боловсруулах үйлдвэр яаралтай барих, хүнсний ногооны зоорьтой болох, хөдөөгийн багуудад үүрэн холбооны сүлжээ нэмэгдүүлэх, малын угаалгыг чанартай хийх, Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд орсон Баян-Эрдэнэ багийн малчдад өвөлжөө хаваржааны газрыг эзэмшүүлэх зэрэг санал дэвшүүлэв.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан зэрэг холбогдох албаныхан оролцогчдын асуултад хариулж, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн "Төр бизнес хийхгүй, бизнесийг дэмжиж ажиллана. Төрөөс эргэлтийн хөрөнгө буюу хөнгөлөлттэй зээл, газар олголт, дэд бүтэц, татварын хөнгөлөлтөөр дэмжиж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна" гээд Хөдөө аж ахуйн салбарт "Атар 4", Хүнсний хувьсгал, Цагаан алт гээд олон төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Гагцхүү төрийн бодлого, хөнгөлөлттэй зээлийн боломжуудын талаарх мэдээллийг малчинд, иргэдэд түгээхэд анхаарах хэрэгтэйг тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top