Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2025.01.07/ Гаалийн ерөнхий газрын даргаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг томилжээ. Түүнийг 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна.
Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, улсад 38 дахь жилдээ ажиллаж байгаа тэтгэврийн насны иргэн байна.




