x

Тэргүүн Шадар сайд Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хархорум хотын Захирагч Л.Халтар, Хархорум хотын Ерөнхий архитектор Ц.Баярбат тэргүүтэй Захирагчийн ажлын албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хархорум хотын Захирагч Л.Халтар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжилтийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын байр зүйн нарийвчилсан зураглал, инженер-геологийн судалгаа, инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал зэрэг суурь судалгаа, баримт бичгүүдийг үе шаттайгаар боловсруулж, хэрэгжүүлээд байгааг онцоллоо.

Түүнчлэн Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих чиглэлээр холбогдох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, шаардлагатай баримт бичгүүдийг батлуулсан гэв. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд хотын ойн зурвас байгуулах “Нэг сая мод тарих” ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 800 гаруй мянган мод тарьж, Их хаадын цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан байна.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Хархорум хот нь түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлал, бүс нутгийн хөгжлийн шинэ төв болох стратегийн ач холбогдолтойг тэмдэглэж, цаашдын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр ойрын хугацаанд хэрэгжүүлэх нэн яаралтай төсөл, арга хэмжээнүүдийг 2026 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгуулахад анхаарч ажиллахаа онцолсон юм.

Тодруулбал, дараах төслүүдийг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо. Үүнд:

  • “Эртний Хархорум хотын туурийг сэргээх, битүү байгууламжтай ил музей байгуулах” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах,
  • “Хөдөө аж ахуйн кластер” байгуулах ТЭЗҮ боловсруулах,
  • “Хог хаягдлыг ангилан боловсруулах үйлдвэр” байгуулах ТЭЗҮ боловсруулах,
  • “Хархорум хотын олон улсын нисэх онгоцны буудал”-ын ТЭЗҮ, барилгажилтын төсөл, аэродромын ажлын зураг, төсөв боловсруулах.

Уулзалтын төгсгөлд талууд Хархорум хотын хөгжлийг урт хугацаанд тогтвортой, уялдаа холбоотой төлөвлөж, түүх, соёлын өвийг хамгаалсан, орчин үеийн хотын жишиг загварыг бий болгоход бүх түвшинд хамтран ажиллахаар санал нэгдлээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top