x

Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ажиллалаа

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилт, төлөвлөгөөтэй танилцлаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр, уулзалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрбээр төрийн хяналт, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, ил тод, хариуцлагатай байдлыг хангах чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсныг онцлов. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгжийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай, нэгдсэн байдлаар хүлээн авч шийдвэрлэх зорилгоор өргөдөл гомдлын нэгдсэн системийг ашиглалтад оруулсан талаар онцоллоо. Мөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт иж бүрэн үнэлгээг анх удаа хийж, бодит нөхцөл байдалд суурилсан дүгнэлт, зөвлөмж боловсруулсан нь салбарын эрх зүйн орчныг сайжруулахад чухал алхам болсныг тэмдэглэлээ.

Түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас шалтгаалан гарч буй хүний эрхийн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-той хамтран ажиллаж байгааг танилцууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь төрийн хяналт шалгалтыг хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх, иргэний эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг дурдсан юм.

Монгол Улсын Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоож, бодлогын хэрэгжилт, үр нөлөөг үнэлсэн байна. Түүнчлэн БНСУ-ын КОЙКА агентлагийн шугамаар хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ.

Уулзалтын төгсгөлд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын удирдлагуудад чиглэл болгов. Тэрбээр төрийн хяналт шалгалт давхардалгүй, уялдаа холбоотой, бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн байх ёстойг онцлон тэмдэглэлээ. Үүний тулд салбар хоорондын зохицуулалтыг сайжруулж, хяналт шалгалтын төлөвлөлт, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатайг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top