x

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт Монгол Улс, иргэд ээ,

Элэг нэгт Монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Улаан залаат хөх Монголчууд бид 54 мянган нялх үрсээр ам бүлээ нэмж нийт 3 сая 500 мянгуулаа шинэ онтойгоо золгож байна. Улирч байгаа 2025 он амжилт бүтээлээр дүүрэн Монголын хүчирхэг оюун санаа сэргэсэн, шинэ итгэлийн жил болж түүхнээ өргөж байна. Оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ Монгол эх орныхоо нэрийг дэлхий дахин дуурсгасан хүүхэд залуучууд, эрдэмтэн судлаачид, урлаг соёл, спортын алдартнууддаа Монгол Улсын ЗГ-ын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн Монголын хүчирхэг оюун санаа сэргэн хүчирхэгжиж байгааг тод томруунаар харуулж чадлаа.

Улирч буй 2025 он амжилт бүтээл алдаа оноогоо дэнсэлсэн ухаарал, хариуцлага, итгэлийн жил байлаа. Дэлхий дахины геополитик, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал хямрал зөрчилдөөн гүнзгийрсэн энэ цаг үед Монголчууд бид хариуцлагатай бодлого, эв нэгдэл, эрс шинэтгэлээр хамтдаа урагшилж чадлаа. ЗГ бүсээ чангалж төрийн алба төрийн данхар бүтцийг цэгцэлж улсын төсвийн үргүй зардлыг 2,2 их наяд төгрөгөөр танаж үр ашиггүй зардлыг хэмнэснээр валютын ханш үнийн өсөлтийг хазаарлаж чадлаа. Эдийн засгийн өсөлт 2025 оны эхэнд 2,6% болж буурч унаж байсан бол оны эцэст 6-аас дээш хувиар авч нэг хүнд ногдох ДНБ 7100 ам.доллар-т хүрч, өнөөдрийн байдлаар гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 7 тэрбум долларт хүрээд байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл 13 жилийн дараа хамгийн өндөр түвшинд хүрч дэлхий нийтийн Монгол Улсад итгэх итгэл эрс сэргэлээ. Мөн МАА хүнсний салбар сэргэж буянт мал сүргийн тоо 58 саяыг давлаа. Түүнчлэн манай сайхан эх оронд зочлон ирсэн жуулчдын тоо анх удаа 800000-ыг давж 700 сая ам.доллар-ын орлого оллоо. Баялгийн өгөөжийг ард түмэндээ авчрах, төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эрчимжүүлж үндэсний баялгийн санг арвижуулах бодит төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Нүүрсний 581 гэрээг ил болгож авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн 160 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж 85 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, баялгийн хулгайтай хийж буй хууль, шударга ёсны тэмцэл амжилттай үргэлжилж байна. Засгийн газар баялагтаа Эзэн Монгол зарчмыг үгээр бус бодит үр дүнгээр нотолж Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг алдагдсан ордуудыг төрдөө буцааж авлаа. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг ЗГ-аас батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ ажлын хүрээнд стратегийн ордууд болон олон овоод Бор тээгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үр өгөөжийг нь бодитой хүртээнэ. ЗГ иргэдээ хуурч бодит байдлыг гоёж бодохгүй ээ. Мөн гарч байгаа ахиц дэвшлийг үгүйсгэж итгэл найдварыг нь мохоохгүй гагцхүү үнэнтэй нүүр тулж асуудлаа хамтдаа даван туулах нь төр иргэдийн итгэлцлийн үндэс юм аа.

Эрхэм хүндэт ард иргэд ээ! Ирж байгаа 2026 он бол шинэ итгэл эрс шинэтгэлийн бодит өөрчлөлтийн жил байх учиртай. Үндэсний баялгийн сангийн өгөөжийг иргэн бүрд шударгаар хүртээж баялгийн болон нүүрсний хулгайтай хийж байгаа тэмцлээ эрчимжүүлж ТӨК-удын засаглалыг ил тод хариуцлагатай болгоно. Хүний хөгжил бол Монголын хөгжлийн түлхүүр юм аа. Тиймээс ирэх онд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг үе шаттайгаар 75%-аар нэмэгдүүлж 2,8 сая төгрөгт хүрнэ. Төр хувийн хэвшилдээ итгэж хөдөлмөрлөж буй иргэн бүрээ дэмжинэ. Иргэд, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн нуруун дээрх татварын ачааллыг 2,6 их наяд төгрөгөөр бууруулж нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2,5 дахин нэмэгдүүлэх Татварын багц хуулийг өргөн бариад байна. 2026 он бол бүтээн байгуулалт шинэ зах зээлийн жил байх болно. Зэс гангийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт бодитойгоор эхэлж, хэрэгжиж Монголын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Евро Азийн 200 сая хүний зах зээлд нэвтрэх түүхэн эхлэл тавигдана.

Эрхэм хүндэт ард иргэд ээ Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн түүхэн ой тохиох 2026 он бол Бидний эв нэгдэл, ухамсар, ирээдүйн зорилгоо дахин тунгаах онцгой жил байх болно. Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж дууддаг. Ард түмэн итгэлтэй байж хөдөлмөрлөж эвийг дэмжвэл Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй байна. Он солигдох энэ сайхан мөчид эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж буй хилчид, зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж буй эмч, сувилагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн албан хаагчид, баялаг бүтээгчид та бүхэндээ тусгайлан баяр хүргэж гүн талархал илэрхийлье. Ирж буй 2026 он айл өрх бүрд аз жаргал, эв нэгдэл, элбэг хангалуун амьдралыг авчирч Монгол Улсын минь цог хийморь бадарч иргэн бүрийн итгэл сэргэх өлзийтэй сайхан жил байх болтугай. Шинэ он шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top