x

УИХ-ын гишүүд Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.31) Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нарын гишүүд Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1995 онд санаачилсан "Эрүүл мэндийг дэмжигч сургууль"-ийн тогтолцоог бий болгож, сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг санаачлан, боловсруулжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас 2024 онд боловсруулсан "Хүүхдийн орчны эрүүл мэндийн түргэвчилсэн үнэлгээний тайлан"-д дурдсанаар ерөнхий боловсролын сургуулийн 51 хувь нь авто замтай ойр, 79 хувь нь автомашины хурд сааруулагчгүй, 33 хувь нь стандартын шаардлага хангаагүй хашаатай, 77.2 хувь нь эдэлбэр газраа зориулалтаар нь ашигладаггүй, 73.2 хувь нь аюулгүй байдал хангасан биеийн тамирын талбайгүй, 13 хувь хүүхэд унаж, гэмтэх аюултай нүхтэй, 76.9 хувь нь гадна орчинд цахилгааны ил задгай утастай гэсэн судалгааны үр дүн гарчээ. Дээрх судалгаануудад үндэслэн, сургуулийн орчинд суралцагч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, жил бүр хүний эрхэд суурилсан, холбогдох стандарт хангасан болон суралцагчийн хувийн мэдээлэл алдагдахаас сэргийлсэн орчинд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хамрагдах, үр дүнд тулгуурлан хариу арга хэмжээ авах, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн байх тул дээрх харилцааг хуулиар зохицуулж, заавал биелэгдэх шинжтэй, тогтвортой үйлчлэх зохицуулалтыг бий болгох замаар Монгол Улсад эрүүл мэндийг дэмжигч сургуулийн тогтолцоог бий болгож, цаашид суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг тогтвортой, нэг мөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Одоогийн байдлаар, ази тивийн улс орнуудаас БНХАУ, Япон Улс, БНСУ, Лаос, Непал, Филиппин, Тайланд, Камбож, зэрэг улс орнууд эрүүл мэндийг дэмжигч сургуулийн тогтолцоог өөрийн улс орны онцлогт тулгуурлан бий болгож, эрх зүйн зохицуулалтыг боловсруулж, дагаж мөрдөж байгаа юм байна. Хуулийн төсөлд сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй, орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Тодруулбал, эрүүл мэндийг дэмжигч сургуулийн орчны эрүүл мэндийн тогтолцоог бий болгох, сургуулиар дамжуулан суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжигч сургуулийн бодлогын хэрэгжилтийг жил бүр үнэлж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, суралцагчийн насанд тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг зохион байгуулах арга хэмжээг нийт суралцагчдад хүртээмжтэй байдлаар зохион байгуулах зэрэг зохицуулалтуудыг нарийвчлан тусгасан байна.

Хуулийн төслийг боловсруулахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "Эрүүл мэндийг дэмжигч сургууль" санаачилга (1995), Эрүүл мэндийг дэмжих Оттавагийн дүрэм (1986), Эрүүл мэндийг дэмжих олон улсын 4-р хурлаас баталсан Жакартагийн тунхаглал (1997), ДЭМБ-ын Шинжээчдийн хорооны Сургуулийн боловсрол болон эрүүл мэндийг дэмжих зөвлөмж (1995)-ийг судалснаас гадна, Япон Улсын Сургуулийн орчны эрүүл мэнд болон аюулгүй байдлын тухай хууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сургуулийн орчны эрүүл мэндийн тухай хууль, Финланд улсын эрүүл мэндийн дэмжигч сургуульд холбогдох эрх зүйн актыг харьцуулсны үндсэн дээр нийтлэг зарчмын шинжтэй зохицуулалтыг өөрийн улс орны онцлогт тулгуурлан хуулийн төсөлд тусгасан гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top