x

Нийслэлийн төсвийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталжээ

Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдлаа.

Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,990.3 нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 287 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн.

Энэ онд шинээр хэрэгжих 774.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 207 төсөл арга хэмжээ тусгагдаад байна.

Хот тохижилтын чиглэлээр 142.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 50 төсөл, арга хэмжээ;Авто замын барилга, байгууламжын чиглэлээр 157.7 тэрбум төсөвт өртөгтэй 39 төсөл, арга хэмжээ;Боловсролын салбарт нийт 88.0 тэрбум төгрөгийн 35 төсөл, арга хэмжээ;Дэд бүтцийн салбарт 55.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 35 төсөл, арга хэмжээ;Нийтийн тээврийн салбарт 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 5 төсөл, арга хэмжээ;Төрийн үйлчилгээний салбарт 39.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл, арга хэмжээ;Эрүүл мэндийн салбарт 18.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөөгтэй 14 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ.

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 13 төсөл, арга хэмжээний тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn-ээр дамжуулан нээлттэй зарлалаа. Үүнд:

Сургуулийн их засварын ажил (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр сургууль) 3 тэрбум төгрөг;

Цайзын бохир усны шугам сүлжээний ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг) 4.3 тэрбум төгрөг;

35/10 кВ-ын "Дашчойхор", "Яргайт" дэд станцаас 10 кВ-ын Цээнэ, "Гоодой" фидерийн ачаалал хөнгөлөх ажил (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо) 491.4 сая төгрөг;

Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай 3 байршилд холбох (Натур төв орчмын) ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо) 3.2 тэрбум төгрөг;

Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламж (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо) 1.1 тэрбум төгрөг;

Зээлийн 124 дүгээр сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто замын барилгын ажил (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо) 1.3 тэрбум;

Гэр хороолол дундах гудамж, зам талбай түрж тэгшлэх, сайжруулсан шороон зам болгох (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27, 29 дүгээр хороо) 400 сая төгрөг;

Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг);

Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг);

Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг);

Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг);

Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг);

Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг) тендерийг зарлаад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top