x

Үндэсний эрх чөлөөний 114 жилийн ойд зориулан хүндэтгэлийн далбаа мандуулж, ёслон тэмдэглэв

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Тусгаар тогтнолын бэлгэдэл хүндэтгэлийн далбаа мандуулах ёслол” Монгол Улсын Үндэсний номын сангийн төв байрны гадна талбайд өнөөдөр боллоо.

Ёслолыг нээж, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо үг хэлсний дараа хүндэт зочид 1911 оны Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолын бэлгэ тэмдгүүдийг залсан бэлгэдэл хүндэтгэлийн далбааг хүндэтгэлтэйгээр мандуулав. Далбаа мандуулах үеэр Олноо өргөгдсөн Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дууг ҮУИТ-ын гоцлол дуучин, МУГЖ С.Цогтсайхан, Ц.Түвшинжаргал, Соёлын тэргүүний ажилтан Д.Наранхүү нар дуулж, хүрэлцэн ирсэн зочдод сонордуулав.

Тусгаар тогтнолын бэлгэдэл хүндэтгэлийн далбаанд:

1. Анхдугаар Богд Өндөр гэгээний зохиосон, монголчуудын цаг мөнхийн тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл, цаглашгүй гэрэлт алтан соёмбо

2. 1911 оны Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тунхагласан Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн далбаа

3. Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан ширээнээ Богд Жавзандамба хутагт, улсын эх дагинад Дондогдулам хатныг өргөмжилсөн өргөмжлөл

4. Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт, Түмэн наст Богд хааны төрийн тамгыг залжээ.

Мөн энэ өдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангаас Монголын сүүлчийн эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын номын сангаас Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт шилжин ирсэн, түүний нандин шүтээн болсон судар ном, түүхийн ховор сурвалж бичгээс бүрдсэн есөн ширхэг баримтат өвөөр “Богдын нандин” сэдэвт үзэсгэлэнг Үнэт ховор номын музейдээ дэлгэн толилуулах ба Дилав хутагтын түүхэн өвийг дэлгэрүүлэхэд чиглэсэн “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлтийг зохион байгуулав. “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлтэд Монгол Улсын Ардын багш, ШУГЗ, түүхч, доктор, профессор Ж.Урангуа “Богд хааны өв: Тусгаар тогтнолын бэлгэдэл ба соёлын дархлаа” сэдвээр илтгэл тавьсан юм.

Өнөөдрөөс 114 жилийн өмнөх энэ өдрийн морин цагт Богдын Шар ордны өмнөх талбайд Эзэн Богд Чингис хааны алтан ургийн хан ноёд, ихэс дээдэс, лам, хар, Даяар Монголын төлөөлөл оролцсон төрийн их ёслол болжээ. Энэ бол Хүннү гүрнээс эхтэй, хүчирхэг Их Монгол Улсын гал голомт дахин сэргэж буй түүхэн үйл явдал байлаа. Энэ бол Их Эзэн Богд Чингис хааны үр хойчис эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр байлаа. Энэ өдөр Нийслэл Хүрээ баяр бахдалаар цалгиж, монгол хүн бүрийн магнай тэнийж, ядарсан монголчуудын царайд цогийн наран гийсэн өдөр байлаа.

1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын гал голомтыг сэргээн бадрааснаараа, монгол үндэстний цаашид оршин байх үндсийг тавьснаараа, үндэсний уламжлал, зан заншил, түүх соёлыг бадруулах үндэс болсноороо 114 жилийн тэртээх бидний өвөг дээдсийн ухаалаг бодлого, шийдвэртэй алхмын хүчээр өнөөгийн Монголын үндсийг тавьсан юм.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Монголын үе үеийн мэргэд, эх орончид, өвөг дээдсийн холч мэргэн ухаан, эв санааны хүч, халуун амь, бүлээн цус, цэгнэшгүй үнээр залгамжлагдсаныг санаж эрхэмлэн хойч үедээ хиргүй ариун, буртаггүй цэврээр уламжлуулах, үүний тулд алсын хараа, ухааны цараатай, сонор соргог, эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг монгол хүн бүрд сануулах учиртай өдөр билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 цаг 48 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цаг 52 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 1 цаг 59 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 2 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 2 цаг 6 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 2 цаг 10 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 2 цаг 13 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 7 цаг 30 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 7 цаг 44 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 цаг 48 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 цаг 51 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 8 цаг 5 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 8 цаг 10 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 8 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цаг 17 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цаг 19 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 8 цаг 25 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 8 цаг 32 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top