x

Ерөнхий сайд хилийн цэргийн бэлэн байдалд гэнэтийн шалгалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилийн цэргийн бэлэн байдалд гэнэтийн шалгалт өнөөдөр хийсэн талаар Засгийн газраас мэдээллээ.

Хил хамгаалах ерөнхий газар удирдлагын нэгдсэн төвийг төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2024 оноос ашиглаж эхэлжээ. Улмаар 2025 онд ХЗДХ-ийн сайд тушаал гаргаж, бүтэц орон тоог нь албажуулсан байна.

Дэвшилтэт технологид суурилсан удирдлагын нэгдсэн төв нь олон улсын жишигт нийцсэн С5 зэрэглэлийнх юм. Уг төвд хилийн бүх боомт болон хилийн хэсгүүдийг холбож, хяналт, удирдлагаар ханган ажиллаж, хил хамгаалах салбарын хэмжээнд бие даасан, хаалттай сүлжээний дэд бүтэц байгуулжээ.

Хяналт, удирдлагын тогтолцоо сайжирснаар хил хамгаалах ажлын үр дүнд ч эерэгээр нөлөөлж эхэлсэн байна. Тухайлбал хил дээр гарсан хэрэг зөрчлийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ онд 79 хувиар бууруулжээ. Мөн цаг агаарын аюулт үзэгдэл, бусад учир шалтгааны улмаас ард иргэдэд учирч болох байсан 13 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилж сэргийлж чадсан байна.

Хойд хилийг хянан баталгаажуулах ажил 86 хувьтай үргэлжилж байгааг ХХЕГ танилцууллаа. Зарим хэсэгт байгалийн бартаа саад ихтэй байгаа тул техник хэрэгсэл болон төсвийн дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүслээ. Мөн ирэх жил урд хилийг хянан баталгажуулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Засгийн газар хилчдийн нийгмийн байдал, ахуй амьдралыг тууштай дэмжиж анхаарч ажиллана. Ялангуяа орон сууцжуулах асуудалд онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Ирэх онд хил хамгаалах салбарын хувьд технологийн дэвшлийг эрчимтэй нэвтрүүлсэн жил болгох тал дээр шинэ санаа, санаачилга гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар хилчдэд санууллаа. Ирэх оны төсөвт хилийн цэргийн салбарт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суусан гэдгийг мөн танилцуулав.

Гэнэтийн шалгалтад бэлэн байдлаа бүрэн дүүрэн харуулсан хилчин дайчдад Ерөнхий сайд талархал илэрхийлээд бэлэн байдалд ОНЦ үнэлгээ өгч буйгаа илэрхийлэв. Монгол Улсын дархан хил тайван байна гэж хилчин дайчид Ерөнхий сайдад илтгэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top