x

УИХ-ын дарга иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах 16 багц арга хэмжээ танилцуулав

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулснаа Улсын Их Хурлын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо.

Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд нийт 318 бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан бол энэ оны байдлаар 406 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, батлагдсан тохиолдолд чуулган завсарлах үеэр хэрэгжилтийг хангуулж ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга Н.Учрал тодотголоо.

Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооноос болон Засгийн газраас хариуцан хэрэгжүүлэх гэсэн үндсэн хоёр чиглэлд нийт 16 арга хэмжээг тусгажээ. Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах нь Төв банкнаас авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээний нэг гэдгийг УИХ-ын дарга танилцуулгын эхэнд онцлов. Өрхийн бодит орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг статистикээс харж болно. Иймд макро түвшний эдийн засгийн өсөлт микро нэгжид буюу айл өрхүүдэд шууд хүрч чадахгүй байгааг анхаарч, өргөн хэрэглээний барааны эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр Төв банкны удирдлагатай санал солилцлоо. Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлэх хүрээнд зээлийн хүүг үе шаттай бууруулах, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гадаадын банкны салбаруудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тогтоолын төсөлд тусгасан талаар танилцуулав.

УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах замаар хүртээмжийг нь илүү нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглүүлэх арга хэмжээний талаар онцоллоо. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт 139 мянган өрхөд 10.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 17.7 жилийн дундаж хугацаатай олгосон байна. Уг зээлд хамрагдах хүсэлтүүд ихээр ирсэн хэвээр байгаа төдийгүй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг агаар, орчны бохирдол, төвлөрлийг бууруулах зорилготой уялдуулан зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатайг хэллээ. Санхүүгийн зах зээлд эрх зүйн тодорхой зохицуулалтгүй лизинг, мөнгөн зээлийн үйлчилгээ нэрээр үйл ажиллагаа явуулж буй хэт өндөр хүүтэй, эрүүл бус механизмуудыг цэгцлэх, нэгдсэн зохицуулалтад оруулж, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг мөн чиглэл болгожээ. Түүнчлэн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, СЗХ-ны зохицуулалтад хамааралтай зөвшөөрлийн үйл ажиллагааг хялбаршуулах зэрэг арга хэмжээг Төв банкнаас авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Харин Засгийн газарт өгсөн чиглэлд үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, төсвийг хэт тэлэхээс сэргийлэх, Уул уулхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтэд саад учруулахгүй байх, хил, боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах зэрэг арга хэмжээ багтжээ. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралтгүй хангах, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэрэг арга хэмжээг зах зээлийн бодит шаардлагатай уялдуулан онцоллоо. УИХ-ын дээрх тогтоолын төсөл батлагдан, бүх түвшинд бодитой хэрэгжсэнээр гарах үр дүнг Монгол Улсын олон улсын тавцан дахь үзүүлэлтүүд хэдэн байраар урагшилсан бэ гэдгээр хэмжинэ гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал хэллээ. Тухайлбал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, гадаад худалдааны эргэлт, ажиллах хүчний оролцооны түвшин, авлигын төсөөллийн индекс зэрэг үзүүлэлтүүдийг таван жилийн дотор хэрхэн ахиулах боломжтойг нарийвчлан тооцоолсноо танилцуулсан юм.

Танилцуулгынхаа төгсгөлд УИХ-ын дарга ирэх хаврын чуулганаар хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад анхаарч, цаашид нэг мөр цэгцлэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгоно гэж мэдэгдлээ. УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, иргэдийнхээ эдийн засгийн эрх, эрх чөлөөг хамгаалах цогц арга хэмжээний хүрээнд нэн түрүүнд тендерийн хуулийг үзэл баримтлалаас нь эхлээд бүрэн шинэчлэх шаардлагатайг тодотгов. Тэрбээр, одоогийн хуулиар буюу төр өөрөө импортыг дэмжсэн хамгийн том худалдан авагч байгаа цагт дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитоор дэмжихэд хүндрэлтэй байгааг онцлов. Мөн зарим томоохон компаниудын дэргэд мөнгө хүүлэх зорилготой хадгаламж зээлийн хоршоод ажиллаж байгааг шүүмжлээд Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болсон тухай дурдлаа.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн хувьд, мөнгөний урсгалыг зөв чиглүүлж, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих нь чухал хэмээн тодотголоо.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг сайшаагаад, биржээр арилжаалахад борлуулалт өсөлттэй байгааг тэмдэглэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Заяабал, уг тогтоолын төсөл нь цаг үеийн шаардлагад нийцсэн арга хэмжээнүүдийг тусгасан байгааг онцлоод, дэмжихээ илэрхийлэхийн сацуу санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж, зөв оношлохоос ажлаа эхлэх ёстойг хэллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн, иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусад нь багцалж, хэрэгжилтийг хангахын тулд УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах саналаа уламжлав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Edward CEO (105.163.1.18)
    THE BEST WAY TO RECOVER YOUR LOST FUNDS OR CRYPTO CONTACT; GEO COORDINATES RECOVERY HACKER? Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack You can recover bitcoin and other cryptocurrency with the help of GEO COORDINATES RECOVERY HACKER. They can help you retrieve your cryptocurrency if you fell victim to a fraudulent scam and lost bitcoin or other cryptocurrency. I never thought I would fall victim to a crypto scam until I was convinced of a crypto investment scam that saw me lose all my entire assets worth $957,000 to a crypto investment manager who convinced me I could earn more from my investment. I thought it was all gone for good but I kept looking for ways to get back my stolen crypto assets and finally came across GEO COORDINATES RECOVERY HACKER, a crypto recovery company that has been very successful in the recovery of crypto for many other victims of crypto scams and people who lost access to their crypto. Their comprehensive understanding of blockchain technology and cryptocurrency systems was evident in their thorough and meticulous approach to resolving my issue. I’m truly grateful for their help as I was able to recover my stolen crypto assets and get my life back together. I highly recommend their services to anyone out there. I hope this information reaches someone truly in need of it.
    2026 оны 01 сарын 01 | Хариулах
  • Nick Mike (51.195.242.239)
    HIRE THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECLAIM BACK LOST BITCOIN FROM SCAMMERS I incurred a significant financial setback, losing $1.2 million in Bitcoin and USDT. It was as if I was dreaming. I was left in shock, my hope of recovering the money dwindling. Despite my efforts with authorities. I started searching the internet for a legitimate and genuine recovery expert to recoup my stolen funds in USDT. One month after the incident, while researching online, I discovered an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Its expertise in crypto recovery. I reached out to them and was astonished by the efficiency and professionalism of their team. Employing sophisticated software tools, they was able to totally retrieve my funds using his recovery tools and tech prowess. It was a smooth and swift service. I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to anyone who has been a victim of Bitcoin scams. With their team of experienced professionals and cutting-edge technology, they can help you recover your lost funds quickly and efficiently. Contact them today for a free consultation. WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2026 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top