x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль гардууллаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Ардын багш цолыг:

  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг төлөвшүүлэх, заах арга зүй, технологийг сайжруулан, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, олон зуун шавь бэлтгэж, олон улсын олимпиадад гаргасан амжилтаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн, математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Шинэ Монгол технологийн их сургуулийн математикийн багш, доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн В.Адъяасүрэнд хүртээлээ.

Гавьяат эдийн засагч цолоор:

  • УИХ-ын Төсвийн байнгын хорооны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга асан Д.Даваасамбуу

Гавьяат хуульч цолоор:

  • Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр

Гавьяат багш цолоор:

  • МУБИС-ийн Багшийн сургуулийн математикийн багш, боловсролын ухааны доктор, профессор Ц.Нямжав

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУА-ийн Газарзүй, гео экологийн хүрээлэнгийн Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбарын дарга, академич Д.Амарсайхан
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга, МУИС-ийн багш, доктор, профессор С.Янжинсүрэн

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Бор
  • Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, сэтгүүлч Ч.Отгонбаатар
  • Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга П.Нямлхагва

Хүний гавьяат эмч цолоор:

  • АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Г.Эрдэнэтуяа

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн зохицуулагч Б.Бурмаа

Гавьяат малчин цолоор:

  • Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин, Улсын хошой аварга малчин Д.Баярсайхан

Гавьяат уурхайчин цолоор:

  • “Багануур” ХК-ийн засварын хэсгийн дарга Г.Соронзонболд

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Диспечерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Төр, захиргааны ахмад ажилтан Г.Эрдэнэтөгс
  • Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Тунгалаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Цэргийн дуу бүжгийн “Эрдмийн чуулга”-ын уран сайхны удирдаач, дэд хурандаа Л.Баттөр

Гавьяат тамирчин цолоор:

  • “Шандас ММА тулааны клуб”-ын холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Б.Энх-Оргил

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Марзан Шарав сан”-гийн тэргүүн Ч.Хишигчулуун
  • “Талх чихэр” ХХК-ийн ахмад технологич Д.Хоролмаа
  • “Багануур” ХК-ийн Нүүрс бутлан ачих хэсгийн инженер П.Эрдэнэцогт
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Э.Төрмандах
  • “Нью сигначе” нүдний эмнэлгийн ерөнхий эмч П.Энхмаа
  • МҮОНРТ-ийн редактор Г.Отгонжаргал

Алтан гадас одонгоор:

  • “Силк вэй стар” Азийн олон улсын дууны тэмцээний Гран при шагналт, дуучин Ч.Мишээл
  • “Чингис хаан” үндэсний музейн тайлбарлагч О.Энхцолмон
  • “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үзлэг хяналтын инженер С.Гансүх

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Говь” ХК-ийн үйлдвэрийн дарга С.Отгонцэцэг
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах мэргэжилтэн П.Сайнбилэг
  • “Элэн бьюти академи”-ийн сургагч багш М.Эрдэнэжаргал
  • “Позитив Монголиа”-ийн үүсгэн байгуулагч Д.Түвшинбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсний 114 жилийн ойн баярын мэнд хүргэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top