x

Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

УИХ-ын баасан гаригийн /2025.12.26/ чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг үндэслэн Засгийн газраас ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулснаар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын  тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг татсан авсанд тооцлоо.

Гишүүдийг санал хураалтад бэлтгэх зуурт хуралдаан даргалагчийн зүгээс Монгол Улсын Их Хурлын D.Parliament.mn буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим талбарт “AI дүн шинжилгээ” гэсэн цэс нээж, туршилтаар ажиллуулж эхэлсэнийг мэдэгдэв. Тэрбээр, энэ нь парламентад өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхийг заалт бүрээр задлан шинжилж, илрүүлэх тохиргоотой. Зөрчил илэрвэл өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэхгүй, буцаах болно гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан өмнөх өдөр хэлэлцүүлгийг нь явуулсан хуулиудын болон тогтоолын төслүүдийн санал хураалтаар үргэлжиллээ. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Харин дараа нь Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, 53 гишүүн дэмжиж, 67.1 хувийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 40 гаруй хуулийн төсөл тус бүрээр санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, 69 гишүүн дэмжиж, 81.2 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хянан шалгах түр хороо буугдсанд тооцсоныг хуулийн үндэслэлтэй нь уншиж, танилцуулсан.

Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 71 гишүүн буюу 83.5 хувь нь дэмжсэн санал өгсөнөөр уг төслийг эцэслэн баталсанд тооцлоо.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хурааж, Улсын Их Хурлын гишүүдийн 68 нь буюу 80 хувь нь дэмжиж, эцэслэн батлав.

Санал хураалтын дараа нэгдсэн хуралдаан даргалагчаар Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулахдаа, юуны өмнө иргэдийг хүнд суртал, дарамтаас “Чөлөөлье” санаачилгын хүрээнд уг төслүүдийг боловсрууллаа, үүний үр дүнд 90 гаруй хуульд өөрчлөлт оруулж, хийж бүтээх, хөдөлмөрлөхийн төлөө зүтгэж яваа хүмүүст төрийн нэрийн өмнөөс төвөг удаж, элдэв шалтаг тоочдог, зааж зандардаг байдлыг засаж залруулахыг зорьж байгаа тул төслийг дэмжихийг Улсын Их Хурлын дэд дарга болон гишүүдэд уриалав. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулж, УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Заяабал, Х.Ганхуяг нараас өргөн мэдүүлсэн, энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк, санхүүгийн салбарт 2, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг, нийслэлийн засаг даргаас олгох 2 зөвшөөрөл нэмэгдсэн. Тус хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрөл шинээр бий болгох чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байдаг ч зөвшөөрөл олгох эрх бүхий зарим байгууллага үл хэрэгсэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөрчил гаргаж байна. Зөвшөөрлийн тухай хуульд заасан 251 тусгай зөвшөөрлийн 178-г нь цахим хэлбэрээр авах боломжтой гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, бага эрсдэлтэй үйл ажиллагаа, эсхүл нэг удаагийн шинжтэй, тодорхой хугацаанд эрхлэх, ахуйн хэрэгцээний зориулалтаар эрхлэх үйл ажиллагааг гурван жилээс дээшгүй хугацаанд мэдэгдлээр эрхлэх, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхой болгох, Зөвшөөрлийн тухай хуульд нийцээгүй салбарын хуулиудад тусгасан зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрх олгосон зохицуулалтыг хүчингүй болгох, эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, явцын хяналтаар зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа доголдолгүй  тохиолдолд шууд сунгадаг байх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Л.Энх-Амгалан, С.Зулпхар, Д.Бум-Очир, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Тэд төрийн оролцоог багасгах чухал, гэхдээ мэргэжлийн байгууллагуудад зөвшөөрлийг шилжүүлэх нь эрсдэлгүй гэж үзэхгүй, хяналтын чиг үүргийг багасгаж гэмээнэ чанарт сөрөг нөлөөтэй, аливаа хуулийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг болох зэргийг хөндөж, асууж, үг хэлсэн. Зөвшөөрлийг мэдэгдэл болгон өөрчилж, хуульчилснаар иргэдэд үүсдэг дарамт, хүндрэл багасна. Зөвшөөрлийн хууль бол сайн хууль хэдий ч хэрэгжүүлэх явцад зарчим алдагдсан. Хуулийн төслийг баталснаар 100 гаруй журам хүчингүй болно хэмээн хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг болон Ажлын хэсгээс хариулав.

Үдээс хойш хуралдсан нэгдсэн хураалдаанаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуулийн төслийг хэлэлцэхийг үзэл баримтлалын хувьд дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.93.97)
    Залуучууддаа баяр хүргэе! Ажлын өндөр хмжилт хүсэн ерөөе!
    2025 оны 12 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top