x

УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдлаа.

Тус хуралдаанаар “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Жаргалан гишүүн танилцууллаа.

Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулагдсан. Хянан шалгах түр хороо нь тайлан, санал, дүгнэлт болон түр хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслөө 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед хуралдаан даргалагчаас тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргах чиглэл өгсний дагуу тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хэрхэн хянах талаар болон хэрэгжүүлээгүй этгээдэд хариуцлага тооцох асуудлыг тусгасан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа тогтоолын төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан “малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэсэн заалттай холбогдуулан хэрвээ сонсголын явцад хууль зөрчсөн аливаа үйлдэл тогтоогдвол түр хороо нь тухайн асуудлыг нотлох баримтын хамт хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх үүрэгтэй бөгөөд ийм нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулаад цааш хэрхэх талаар, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулаад цааш хэрхэх талаар, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрхэн сайжруулах талаар, Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх гэсэн тооцооллын талаар асуулт асууж, хариулт авсан байна. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан “шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэсэн хүч нэмсэн үгийг зарчмын хувьд байх ёстой талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга тогтоолын төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тусгагдсан “стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж” гэж өөрчлөн найруулах, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тусгагдсан “стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд” гэсний дараа “тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж говийн усыг үйлдвэрлэлд ашиглаж байгаа асуудлыг эргэн харах, Оюу толгой ордын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг хадгалж зохистой хэмжээгээр хязгаартайгаар ашиглах, цаашид гадаргын ус хуримтлуулах байдлаар үйлдвэрлэлдээ хэрэглэх гэсэн саналыг тусгах эсэх талаар саналаа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй байна.

Эдийн засгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ө.Шижир, Б.Жаргалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханаас холбогдох тодруулгыг авав.

Хуралдаан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг зөрчөөгүй гэдгийг бататган тодруулсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сүүлийн хуралдаан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал тэмдэглээд, өнгөрсөн зургаан сарын хугацаанд идэвхтэй хамтран ажилласан гишүүдэд талархал илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top