Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 11 дүгээр хуралдаанаар 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцууллаа.
Аймгийн ИТХ бүрэн эрхийн хугацаанд 11 удаагийн хуралдааныг амжилттай зохион байгуулж, аймгийн нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрах орчинтой холбоотой 48 асуудлыг хэлэлцэн 42 тогтоол шийдвэрийг баталж, хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.
Мөн аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан энэ онд 11 удаа хуралдаж, 49 асуудлыг хэлэлцэн арга зүйн зөвлөгөө өгч, хуралдааны бэлтгэл ажлыг урьдчилан хангах ажлын зохион байгуулсан байна.
2025 онд Нутгийн удирдлагын хөгжлийн хороо тав, Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо 11, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо 10, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо 9, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо 13 удаа тус тус хуралдаж, санал, дүгнэлт гаргаж ажиллажээ.



