Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 27 дугаар Улаанбаатар болж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр логистик, байгаль орчин, шинжлэх ухаан, техникийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хэрэгжиж буй болон төлөвлөж буй хамтарсан төслүүдийн явцыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцжээ.




