x

Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга

Бүхэл намаржин дайн дажин болж байж Г.Занданшатар Ерөнхий сайдаар тэсэж үлдсэн. Юу ч болоод өнгөрөв, бүү мэд. Ямар ч байсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан суудлаасаа мулт үсэрч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа аягүйтвэл эргүүлэн татагдаж магадгүй болсон. Тэр УИХ-ын дэд дарга байв.

Г.Занданшатар уул нь Ерөнхий сайд, дээрээс нь намын дарга болох санаатай энэ бүх дажинг эхлүүлсэн юм. Гэвч энэ бүх бужигнааны дараа ганц Ерөнхий сайд дээр торж үлдлээ. Гэхдээ энэ бол голох юм биш, тэрбээр бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд гэдэг бол асар том эрх мэдэлтэй, улсдаа дээрээсээ гурав дахь албан тушаал билээ. Түүнд улсыг эрхшээх бүх эрх мэдэл байна. Харин мөнгө алга. Мөнгийг бодлогоор бий болгодог. Тэгэхлээр бодлого байхгүй байна гэсэн үг.

Мөнгө байхгүй байгаагийн баталгаа нь татвар хураалт чангарч, татвараа өгөөгүй аж ахуйн нэгжийн дансыг хааж байгаагаас илт харагдана. Бас төрийн сан нь хаалттай, ямар ч гүйлгээ хийхгүй байна гэж халагласан хүмүүсээр дүүрсэн нь үүнийг илтгэнэ. Чаддагаараа татвар л авч байна, өөр бодлогын чанартай юу ч хийхгүй өдий хүрлээ. Нүүрсээ үнэд оруулах, алтаа ухах, бүр цаашилбал газрын ховор элементээ ашиглах зэрэг эдийн засагт эерэг дохио болох юу ч хийхгүй нь амь тэмцмээр. Харин олон том үйлдвэрээ хувьчлах шийдвэр гаргасан нь ганц нааштай эерэг дохиог зах зээлд хүргэсэн хэлбэр юм уу даа.

Гэхдээ ингэж ярих бол байдаг л зүйл. Сүүлийн 30 жил ингэж ярьж байгааг бид мэднэ. Яг хийгээд эхэлбэл хүмүүст итгэл төрнө. Үүндээ бодлого гаргаад УИХ-аар хэлэлцэгдээд эхэлбэл л юм хөдөлж эхэлнэ. Тэр цагт нь итгэхээс наана нь бол итгэхэд бэрхтэй.Чуулган шинэ онтой зэрэгцээд амарна. Тэгэхлээр он гартал үүнийг хийж амжих уу. Бараг л амжихгүй байх. Бензинд оочерлосон хэвээрээ, мөнгө хайж гүйсэн компанийн захирлуудтайгаа л шинэ он гаргах нь байна.

Ө.Тулга, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top