x

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Тод оймс” ХХК 2011 онд байгуулагдсан. 200 гаруй ажилтантай. Жилдээ 1,000 тн түүхий ноос бэлтгэх, 200 тн утас, 10 сая хос оймс үйлдвэрлэх хүчин чадалтай.

Малчдын хотноос бэлтгэсэн түүхий эдээ  12 шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, дотооддоо 16 салбараар борлуулахын зэрэгцээ Орос, Казахстан, Солонгос, Япон, Америк, Герман, Франц зэрэг 16 улсад нийлүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 4.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч түүхий эдээ нөөцлөн, үйлдвэрлэлээ өргөтгөжээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд “Гоёл кашмер” ХХК хүчин чадлаа 30 хувиар нэмжээ

“Гоёл кашмер” ХХК 2005 оноос ноос, ноолууран сүлжмэл, оёмол, нэхмэл, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.  Хоногт 500-1,000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

200 гаруй ажилтантай. 10 салбар дэлгүүртэй, 20 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортолдог. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 24 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авч хүчин чадлаа өргөтгөсөн байна.

Тухайлбал 2024 онд 26.8 тн түүхий эд бэлтгэсэн бол энэ онд 81.5 тн-ыг бэлтгэжээ. Мөн хугацаанд тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ, экспортын борлуулалтын орлого тус бүр 30 хувиар, ажлын байр 25 хувиар нэмэгджээ. “Гоёл кашмер” ХХК үндсэн үйлдвэрлэлээс гадна хүнсний хаягдлаар хөрсний Компост бордоо гаргаж авсан бөгөөд нэг тн бордоо 3,000 тн нүүрс хүчлийн хий бууруулдаг юм байна.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төр, засгаас бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд талархаж, хөтөлбөрийг цаашид тууштай үргэлжлүүлэх, ялангуяа аль болох олон ээрэх үйлдвэр барих нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.

Ингэснээр ноос, ноолуурыг гэхэд л дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь бэхэжнэ. Мөн экспортын болон валютын хэмжээ өсөж, малчид, түүхий эд нийлүүлэгчдийн орлого нэмэгдэн, монгол ноолуурын үнэ цэн дэлхийд улам баталгаажна гэж үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчид, бусадтайгаа хамтран ажиллахын зэрэгцээ олон арван ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн  бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд 6,000 тн ноолуур бэлтгэсэн нь анх удаа түүхий эдийн 70 орчим хувийг өөрсдөө бэлтгэсэн гэсэн үг юм.

2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 493 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олгоод байна. Үүний үр дүнд ээрэхийн хүчин чадал гэхэд л 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон бол сүлжих хүчин чадал 200,000 ширхэгээр нэмэгджээ.

Манай улс 2023 онд 440 сая ам.долларын үнэ бүхий ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортолсон. “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдээд байна.

“Цагаан алт” хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.

Хөтөлбөрийн дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20 хувиас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болох юм.

            Мөн:

  • Ноосны боловсруулалтын түвшнийг одоогийн 25 хувиас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар, шинээр 2,200 орчим ажлын байр,
  • Арьс, ширний боловсруулалтын түвшнийг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22 сая ам.доллар, шинээр 3,000 гаруй ажлын байр, нийт 8,000 гаруй ажлын байр бий болно.

Үүний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top